Арал бяр тэгш Амарзаяа начин түрүүллээ
А.Тэлмэн 2014 оны 10-р сарын 15 -нд
Баянзүрх хайрханы хишиг барилдаан наймд дахь удаагаа Монгол бөхийн өргөөнд боллоо. Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсурь, П.Бүрэнтөгс, улсыг гарьд Б.Гончигдамба нараар манлайлуулсан хүчит 256 бөх зодоглон барилдсан барилдаан энгийн даваанаас өрсөлдөөнтэй сайхан боллоо.
Бөхийн барилдааны нэгийн даваанд “Хилчин” спорт хорооны бөх, сумын заан М.Ууганбаатар у.х Ө.Бат-Оршихыг өхийлдөж түлхээд давсан бол Сэлэнгэ аймгийн Сант сумын заан Б.Баатарболд у.н Ду.Батбаярыг, Булган аймгийн Могод сумын заан Ө.Эрдэнэбат у.н Н.Адьяабатыг, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын заан Т.Дагвацэрэн а.х.а Д.Цэвэлсодномыг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын заан С.Оргилбаатар а.а Б.Батхуягийг, Өвөрхангай аймгийн Тарагт сумын заан Ж.Бямбадоньд а.а Ж.Мөнгөнийг, Увс аймгийн Ховд сумын харьяат, сумын заан Н.Ширчинхүү а.а Г.Батнямыг өвдөг шороодуулж нэг давцгаалаа. Мөн энэ даваанд Хөвсгөл аймгийн начин Б.Ундрал а.з М.Даваасүрэнгийн баруун хөлд ороод давсан бол Увс аймгийн шинэ харцагууд оноолт таарч Цэдэндоржийн Мөнхбаяр арлаар илүүрхэн давжээ.
Хоёрын даваа өсөх идэр начингуудад халтай байсан бөгөөд Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, Ж.Оргил нар а.н Б.Ундрал, Б.Пүрэвдорж, ц.н А.Мөнхболд нарт өвдөг шороодов. Мөн гиннесийн 6016 бөхийн барилдааны зургаагийн даваанд учраа тааран барилдаж байсан у.н П.Ганхүү, а.н.н Н.Баярбаатар нар барилдааны хоёрын давааны оноолтод таарч а.н.н барьц сонгож мордоод хоёр дахь удаагаа давав. Мөн уран хурц барилдаантай, улсын начин Ц.Одбаяр Баянхонгор аймгийн арслан Төмөрийн хүү аймгийн харцага Дүүрэнсаранд, Б.Бат-Өлзий, Б.Серик, Б.Номиндалай нарын залуу арслангууд а.з Т.Бэгзсүрэн, Ж.Дагва-Очир, Б.Эрдэнэбаяр нарт тус тус өвдөглөжээ. Мөн Ховд аймгийн арслан О.Хангай Өвөрхангай аймгийн заан Л.Батзориг нар хоёрын давааны оноолтод гурав дахь удаагаа таарч Лутын Батзориг заан лут бөх гэдгээ харуулж давуулж гуяддаг дархан мэхээрээ гурав дахь удаагаа орхив.
Гурвын даваанд аварга С.Мөнхбат ц.н А.Мөнхболдыг амлаж татаж хавирахдаа өөрөө тохойлдчихов уу харагдсан ч ахин барилдаж аварга даваа авав. Мөн улсын арслан Н.Батсуурь а.н Б.Ундралыг амлаж бусгаж зайлах хөдөлгөөн хийхэд Ундрал дагаж баруун хөлийг шүүрч түлхээд давснаар энэ өдрийн томоохон шуугианыг тарив. Түүний хувьд жижиг биетэй ч жинтэй бяртай бөхчүүдтэй тун сайн барилддаг билээ. Энэ барилдаанд а.з М.Даваасүрэн, у.ө.и.н Ц.Лхагвасүрэн, у.а Н.Батсуурь нарын баруун хөлд ороод давснаар басч боломгүй бөх гэдгээ нотоллоо. Мөн өмнөх даваанд с.з Ж.Бямбадоньдтой будилаантай барилдсан у.з Б.Батмөнх а.х Т.Дүүрэнсаранд өвдөг шороодов. Хоёрын даваанд а.а А.Даваанямыг зүүн хонгодож цацан давсан а.а Ш.Пүрэвгарьд энэ даваанд нугалаанд таарсан а.а М.Бадарчийг мөн л зүүн хонгодоод давлаа. Энэ даваанд у.н Б.Амарзаяа нэг нутгийн бөх а.з Ж.Дагва-Очирыг амлаж барилдаан маргаантай болсон бөгөөд начны даваагаар өндөрлөсөн юм.
Дөрвийн оноолтод аварга С.Мөнхбат а.н Б.Ундралыг ард нь гарч өргөөд, у.з Ч.Санжаадамба а.з Л.Цээсүрэнг тахимдаж түрээд, у.х Б.Пүрэвсайхан а.а П.Батмөнхийг хонгодож цацаад, у.ө.и.н Р.Пүрэвдагва а.а Бо.Батжаргалыг барьц сонгож хавираад, а.х.а Б.Одгэрэл а.х.а Н.Жаргалбаярыг хонгодож цацаад, а.а Ч.Ганзориг у.н Д.Цогзолдоржийг дунгуйлдаад, а.а Б.Бат-Эрдэнэ у.ө.и.н Э.Энхбатыг бусгаж зайлаад, а.а Д.Энхбат у.х Э.Оюунболдыг мушгиж тонгороод, а.а Ш.Пүрэвгарьд у.х А.Бямбажавыг таллаж татангуут тойруулж гуядаад, а.а Э.Даш у.х А.Цацабширыг хонгодож дайраад тус тус давав. Мөн энэ даваанд у.з Б.Соронзонболд а.а Б.Хаш-Эрдэнэ нарын барилдаан маргаантай болж зааныг давуулав.
Хүчит бөхийн барилдааны тавын даваанд у.ав С.Мөнхбат а.х.а Б.Одгэрэлийг амлаж татаж суйлаад, у.г Б.Гончигдамба а.а Б.Бат-Эрдэнийг голлож дайраад, у.з Ч.Санжаадамба а.а Э.Дашийг давхар ачаад, у.х Б.Пүрэвсайхан а.а Ш.Пүрэвгарьдыг баруун хавираад, у.ө.и.н Р.Пүрэвдагва у.з Б.Соронзонболдыг баруун мушгиж тонгороод, у.н Б.Амарзаяа улсын харцага цолны даваанд барилдаад өвдөг шороодож байсан у.х Т.Өсөх-Ирээдүйд ахин амлуулж дотуур өхийлдөхөд нь сөрж мушгиад, у.н Б.Сангисүрэн а.а Ч.Ганзоригийг гар таллаж тойруулж татаад, а.а Д.Энхбат у.а П.Бүрэнтөгсийг тахимдаж дайраад тус тус давж шөвгөрлөө. Залуу аймгийн арслан Э.Даш, Ш.Пүрэвгарьд нар у.з Ч.Санжаадамба, у.х Б.Пүрэвсайхан нартай тун сайн барилдаад шороодсоныг онцлох нь зүйтэй болов уу.
Зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат начин болох жилээ гурвын даваанд тунан барилдаж байсан а.а Д.Энхбатыг амлаж татаж мордоод, у.г Б.Гончигдамба у.н Б.Сангисүрэнг хөнтрөөд, у.н Б.Амарзаяа у.з Ч.Санжаадамбыг баруун талдаа холоос зүтгэж давхар ачаад давлаа. Сүүлийн үеийн барилдаануудад тогтмол тунан барилдах болсон “хоёр Пүрэв” ахин тунаж барилдсан бөгөөд харцагыг баруун сугадаж өргөхөд начин тун сайхан хамгаалж тогтсон бөгөөд сөрж баруун талд нь хонгодоод сөхөж цацаад давснаар ээлжит даваагаа авлаа.
Их шөвөгт аварга С.Мөнхбат начин Б.Амарзаяаг амлаж, гарьд Б.Гончигдамба өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар тунан барилдав.
Амарзаяа начин баруун талдаа хавирдаг дархан мэхээ аваргад зай өгөлгүй хийсэн бөгөөд үзэгч бидний нүдээр харахад хэтэрхий дээгүүр, өвдөгний үе рүү нь өшиглөөд байна уу гэмээр байв. Өнгөрсөн жилийн шилдэг начингуудын халз барилдааны үеэр начин мөн л энэ мэхээ хийж хэд хэдэн өрсөлдөгчөө гэмтээж байсан билээ. Аварга начин хоёрын барилдаан талбайн баруун урд захад үргэлжилж аварга татаж өмсөөд тун ойролцоо газардсан бөгөөд цэцийн шийдвэрээр начныг давуулж аварга тахимаа өгөв.
Тунасан хоёр тэнцүүхэн сайхан барилдаж гарьд тойруулж шахаж татаад угсруулж зүүн талдаа мордоод давлаа. Начин унасандаа харамсаж баруун гараар зүүн гарын алга руу цохиход гарьд дургүйлхэж начныг дэлсэж харагдав. Тахимаа авч өгөхдөө тэд маргалдаж, харин үзэгчид юу болсныг төдий ойлгоогүй ч өөрсдийн дэмждэг бөхөө өмөөрч шуугилдаж байлаа. Хэдийгээр өөрийг нь цохиж дэлсээгүй байхад олон түмний нүдэн дээр дэлссэн нь гарьдын буруу боловч унасан ч давсан ч жудаг ёсоо эрхэмлэдэг монгол бөхийн сайхан ёс алдагдаж буйн гэрч энэ барилдаан байлаа. Залуу хүчтэнүүд маань унаж давахдаа үг хэл, үйлдэл хөдөлгөөнөө бодож ёс зүйтэй сайхан байх хэрэгтэйг санаж яваасай.
Үзүүр түрүүнд баруун золгооноос татаж баруун талдаа голлож мордоод давснаар Баатарын Амарзаяа начин Баянзүрх хайрханы хишиг барилдаанд түрүүллээ.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна