Аймгийн Алдарт уяач Я.Амарбат: Саарал морь маань хоёр жил дараалан түрүүллээ
А.Тэлмэн
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хийморилог уяачид түүхт 90 жилийнхээ ойн баяр наадамд одтой сайхан наадаж азарга, их нас, хязаалан, дааганы уралдааны түрүүг хүртэцгээсэн юм. Тэдний нэг их морины хүлгийн эзэн аймгийн Алдарт уяач Я.Амарбатын баяраас хуваалцсанаа хүргэж байна.
-Эрдэнэцагааны их морьд хурдан гэдгийг монгол түмэн андахгүй. Сумынхаа 90 жилийн ойд их морь түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэл өндөр байлгүй яахав. Эрдэнэцагаан сумын маань түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн болж, ах нь саарал морио түрүүлгэнэ гэсэн зорилгодоо хүрлээ. Бахархалтай сайхан байна.
-Түрүүлгэнэ гэсэн зорилгодоо хүрч гэхийг бодоход нэлээд итгэлтэй байжээ дээ?
-Богино сунгаанд хурдан байхаар нь түрүүлчих болов уу гэж бодож байлаа. Учир нь миний саарал морь ноднин соёолондоо сумынхаа наадамд түрүүлж байсан адуу.
-Таны унаган адуу юу?
-Тиймээ. Эх нь манай Нямаркагийн Мөнхөөгийн цоохор будан азарганы төл. Харин эцэг саарал азарга нь аймгийн Алдарт уяач Зоригтбаатар гэдэг хүний хурдан саарал азарганы төл байгаа юм. Би саарал мориныхоо эцгийг дааганд тэр хүнээс авч байсан юм.
-Саарал морь тань дааганаасаа уралдсан уу?
-Үгүй ээ, хязаалангаасаа эхэлж уягдан өнгөрсөн жил соёолондоо сумандаа түрүүлээд, өнөө жил хавчиг морь амжилтаа бататгалаа. Ноднин жил соёолондоо дөрөв уралдаж гурав айрагдаад ,өнөө жил хоёр уралдаж, нэг түрүүлж, нэг зургаалсан.
-Сумынхаа 90 жилийн ойд хэдэн насны морь мордуулав?
-Дөрвөн насны морьтой ирээд их морь түрүүлж, шүдлэн 16, даага 22, азарга 20 гаргаж давхилаа.
-Амарбат Алдарт хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулж байгаа вэ?
-Би нэгдлийн мал маллаж байгаад 1982 оноос эхлэн морь уяж байна. Миний уях морьдыг бэлтгэж өгсөн хүн бол насаараа адуу малласан миний том ах “адуучин” Пүрэвжав гэж хүн байгаа юм. Намайг морь уяж эхлэхэд,” за миний дүү өөрөө уя. Ах нь адууг нь бэлдэж өгье” гэж байсан юм. Нэгэн цагт ийнхүү ахаараа хурдан адуу бэлтгэн уяач болж байсан бол яваандаа өөрөө бусдад бэлэглэдэг болсон. Дорнод аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Батсайхан гэж залуу бий. Манай бага ахын хүүхэд байгаа юм. Моринд дуртай. Тэр дүүдээ 2004 онд будан үрээ бэлэглэсэн юм. Тэгсэн нөгөөх нь Дорнод аймгийн уяачдын холбооны хаврын уралдаанд түрүүлж, зун нь аймгийнх нь баяр наадамд айргийн гуравт хурдалсан байна лээ. Мөн сая 90 жилийн ойд түрүүлдэг зээрд азарга манай адуу. Энэ мэтчилэн хүнд өгсөн адуу давхиад л байгаа.
-Хурд хуваан олноо баясгаж яваа таны цаашдын ажил үйлст амжилт хүсэн, сайн сайхныг ерөөе.
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна