“Жавхлант шарга” МСУХ-ны тэргүүн П.Мөнхжаргал: Энэ удаагийн “Жавхлант шаргын хурд-2014” уламжлалт хаврын уралдааны үеэр 500 орчим сая төгрөгийн наймаа хийгдсэн байна лээ”
А.Тэлмэн Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд-2014” уламжлалт хаврын уралдаан дөрөвдүгээр сарын 27-нд Баруун-Урт сумнаа амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү дэвжээнээ шандсаа шалгаж, цулбуур өргүүлсэн хурдан хүлгэд төрийн наадамд түрүүлж, айрагддаг бичигдээгүй хууль тогтоод удаж буй. Чухам тиймээс ч энэхүү уралдааны цар хүрээ жил ирэх тусам тэлж, хурдан хүлгүүдийнхээ шандсыг шалгах гэсэн уяачид газрын хол , усны уртыг үл тоон Баруун-Уртыг зорих болсон билээ. Энэ удаагийн уралдаанд ч гэсэн Хөвсгөл, Ховд, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймаг болон Өлзийт хорооллын уяачид, морины зүтгэлтнүүд хүрэлцэн ирдэг. Энэ жилийн хувьд байгалийн онц үзэгдлээс /шороон шуурга/ болж уралдаан товлосон хугацаанаас хоёр хоног хойшилсныг ашиглан уяачид хурдан морины наймаа сэлт ч хийгээд авсан гэнэ лээ. Бид уралдааны талаар зохион байгуулагч “Жавхлант шарга” МСУХ-ны тэргүүн, аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргалаас цөөн асуултанд хариулт авлаа.
-Сүхбаатарын төдийгүй зүүн бүсийн хурдан хүлгэд амжилттай тодорсон. Уралдаанд онцлох зүйл байв уу?
-Сүхбаатар аймгийн "Жавхлант шарга" МСУХ шинэчилсэн зохион байгуулалтанд орсны таван жилийн ой энэ онд тохиож байгаа. Тиймээс энэ удаагийн уралдаан таван жилийн ойтой давхцсанаараа онцлог. Мөн миний хувьд холбооны тэргүүний ажлыг аваад хийсэн анхны томоохон уралдаан нь байлаа. Гурав дахь онцлог нь олон аймгийн уяачид, ялангуяа МУ-ын Тод манлай, Манлай, Алдарт уяачид ирсэн явдал. Нас болгонд доод тал нь 150, дээд тал нь 192 морь уралдаж, өмнөх жилүүдээс илүү өтгөн боллоо. Дөрөв дэх онцлог нь гэвэл манай аймаг өмнө нь ч баримталж байсан бодлогынхоо дагуу эрлийз морьдыг уралдуулаагүй. -Улс, бүсийн наадмын түрүү, айргийн хүлгэд эндээс тодордог гэдэг утгаараа морины зүтгэлтнүүд цөөнгүй ирсэн бололтой байсан?
-Тийм шүү. Улсын наадамд гурван жил дараалан түрүүлээд байгаа Улс халзан азарга сүүлийн хоёр жил манай “Жавхлант шаргын хурд” уралдаанд түрүүлсэн. Ер нь манай энэ уралдаанд амжилттай уралдсан морьд улс, бүсийн наадмуудад сайн давхидаг учраас уяачид, морь сонирхогчдын хүсэн хүлээдэг уралдаан нь болж чадсан байна.
-Наймаа ч нэлээд хийгдсэн сурагтай?
-Сүүлийн жилүүдэд энэхүү уралдааны үеэр морины наймаа нэлээд хийгддэг болсоон. Бидний баттай мэдэж байгаагаар энэ удаагийн уралдааны үеэр 500 орчим сая төгрөгийн наймаа хийгдсэн байна лээ.
-Адууны наймааг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, дуудлага худалдаа маягаар зохион байгуулдаг болно гэж байсан. Тэр ажил хэзээнээс хэрэгжих вэ?
-Энэ удаа амжсангүй ээ. Ер нь аймагтаа болон Улаанбаатар хотод хурдан морины дуудлага зохион байгуулъя гэсэн бодолтой байгаа. Ирэх жилээс хэрэгжчих байх.
-Уралдааны бай, шагнал урьд жилүүдийнхээс өссөн. Мөн айргийн морьдын медаль нэлээд өвөрмөц санагдсан?
-Таван жилийн ойн хүрээнд медалийнхаа шинэ загварыг батлуулж хийлгэсэн юм. Бай шагналын хувьд өмнө нь түрүү морио сая төгрөгөөр байлдаг байсан бол энэ жил хоёр сая болгож өсгөсөн. Мөн Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, "Дэлтэй цэнхэр" МСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Болдбаатар, "Гарьд зам" компанийн захирал Д.Батбаяр, Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Монхор нарын морины төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс өөрсдийн хүсэлтээр хандивлагчаар оролцсон. Ер нь манай уралдааныг ивээн тэтгэх, аль нэг насны бай шагналыг даах сонирхолтой хүмүүс цөөнгүй байдаг ч тэр бүрийг хүлээж авах боломжгүй байдаг.
-Баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна