М.Баасанжав: Зээрд үрээ гурван жил дараалж аймгийнхаа наадамд түрүүлж, айрагдсан

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 23 -нд

Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд зээрд хязаалангаа айргийн тавд хурдлуулсан Ховд аймгийн Жаргалант сумын уугуул Мөнхсүлдийн Баасанжавтай цөөн хором ярилцаж, баярын сэтгэгдлийг хуваалцлаа.
-Баруун бүсийн наадамд зээрд хязаалан айргийн таваар хурдаллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Зээрд үрээ маань Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын адуу. Би дааганд нь авч байсан юм. Уралдсан цагаасаа эхлээд айраг түрүү ер нь алдаагүй дээ.
-Ямар уралдаануудад уралдаж байв?
-Ховд аймгийнхаа баяр наадамд даага, шүдлэн, хязааландаа тасралтгүй орсон адуу. Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд бол анх удаагаа айрагдаж байгаа нь энэ.
-Бүсийн наадамд хэдэн насны морь мордуулав?
-Нас болгонд мордуулж, дээгүүр сайхан давхиуллаа. Олон ястны өлгий Ховд нутагтаа болж байгаа том наадамд морио айрагдуулсандаа маш  их баяртай байна. Ингээд нийт Ховчууддаа баярласнаа илэрхийлье.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна