"Нутгаа дуурсгана" барилдаан-аймгийн цолтнууд
А.Тэлмэн
АЙМГИЙН ЦОЛТОН
I тойрог
Эхний тойргийн анхны барилдаан Увс, Булган аймгийн хооронд болж 8:8-аар тэнцэв. Увсаас аймгийн хурц арслан О.Гантулга уналгүй дөрөв давсан бол Булганаас Дармаагийн Тамир арслан гурван даваа авлаа.
Дараагийн барилдаан Ховд, Сүхбаатар аймгуудын барилдаан байв. Эхний хоёр тойрогт Сүхбаатарын хүчтэнүүд 8 даваа авч илт давамгайлсан бол дараагийн хоёр тойрогт нэмж 4 даваа авснаар эхний ялалтаа авлаа. Сүхбаатараас Мухаалайн Баасанбат хэмээх шинэхэн заан энэ тойрогт унасангүй ээ.
Эхний тойргийн дараагийн барилдаан Баянхонгор, Говь-Алтай аймгийн барилдаан байсан бөгөөд Хонгор нутгийнхан 13:3-аар яллаа. Нацагсүрэнгийн Золбоо, Болдын Эрдэнэхүү нар Алтайнханд даваа өгсөнгүй.
II тойрог
Хоёрдугаар тойргийн эхний барилдаан Булган Говь-Алтай аймгийн хооронд болж Булганыхан 12:4-өөр яллаа. Д.Тамир урд тойргийн адил сайн барилдаж дөрвөн даваа авсан бол Говь-Алтайн Баарангийн Отгонбаатар, Булганы Д.Амаржаргал нар 3, 3 давлаа.
Дараагийн барилдаанд Баянхонгор, Ховд аймгууд учраа таарч 12:4-өөр Баянхонгор ялав. Н.Золбоо, Давж. Батбаяр нар Ховдын залууст даваа өгсөнгүй.
Хоёрдугаар тойргийн гурав дахь тулаан Увс, Сүхбаатар аймгийн хооронд болж Сүхбаатар 10:6-аар яллаа. Болдбаатарын Батжаргал, Болор-Эрдэнийн Номиндалай, Мухаалайн Баасанбат нар гурав, гурван даваа авч багийнхаа ялалтыг авчрав.
III тойрог
Эхний барилдаан Говь-Алтай Ховд аймгийн хооронд болов. Алтайн бөхчүүдээс а.а Ж.Алтаншагай, Д.Тангад нар сайн барилдсан бол Ховдоос а.н Г.Ууганбаяр, с.з Б.Сосорбарам нар сайн барилдаж байлаа.
Гуравдугаар тойргийн хоёр дахь барилдаан Булган, Сүхбаатар аймгийн хооронд болж Алтангэрэлийн Отгонбаатар, Дармаагийн Тамир нар гурав, Дашзэвэгийн Амаржаргал, Дэлгэрсайханы Амарсайхан нар хоёр давснаар Булган аймгийнхан яллаа.
Гуравдугаар тойргийн гурав дахь барилдаанд Баянхонгор, Увс аймгууд барилдаж Хонгорын залуус 11:5-аар ялав. Нацагсүрэнгийн Золбоо дөрөв барилдаж дөрөв давсан бол Увсаас Цэдэндоржийн Мөнхбаяр тун сайн барилдаж байлаа.
IV тойрог
Сүүлийн тойргийн эхний барилдаанд Увс, Говь-Алтай аймгийд учраа таарсан бөгөөд а.з Л.Цээсүрэн дөрвөн даваа авч О.Гантулга, Д.Тогтохжаргал, Ц.Мөнхбаяр нар гурав, гурван даваа авснаар Увсынхан 13:3-аар яллаа. Алтайгаас гарьд Ж.Бат-Эрдэнийн ах а.н Ж.Баянмөнх шаггүй бөх гэдгээ харуулж хоёр даваа авсан юм.
Дөрөвдүгээр тойргийн хоёр дахь барилдаанд Булган, Ховд аймгууд барилдаж, Булганыхан 14:2-оор ялав. А.Отгонбаатар, Д.Тамир нар өрсөлдөгчдөдөө даваа өгсөнгүй.
Дөрөвдүгээр тойргийн гурав дахь барилдаанд манлайлан барилдаж буй хоёр дэвжээ учраа таарч 9:7-оор Баянхонгорынхон ялснаар тэргүүн дэвжээ болох нь тодорхой боллоо. Нацагсүрэнгийн Золбоо бэлтгэл жигдэрч сайхан болсноо илтгэж хоёр өдрийн турш 16 барилдаж 16 давсан сайхан амжилт үзүүлсэн бөгөөд багаа ялахад түүний нөлөө тун их байсан нь лавтай.
Ийнхүү морин жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах нутгаа дуурсгана барилдааны аймгийн цолтны ангилалд а.а Н.Золбоо ахлагчтай, улсын харцага Д.Батболд дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн Их Богд дэвжээ 13 оноо, 53 даваатайгаар тэргүүн байрт шалгарч 3 сая төгрөг гардлаа.
Аймгийн арслан А.Отгонбаатар ахлагчтай, улсын заан М.Өсөхбаяр дасгалжуулагчтай Булган аймгийн Булганхангай дэвжээ 11 оноо, 52 даваатайгаар дэд байрт шалгарч 2 сая төгрөгийн эзэд боллоо.
Гутгаар байрт аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар ахлагчтай, аймгийн хурц арслан Б.Батжаргал дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээ 9 оноо, 44 даваа авснаар шалгарч 1,5 сая төгрөг хүртлээ.
Удаах байруудад 4 оноо, 37 даваа авсан аймгийн хурц арслан О.Гантулга ахлагчтай, сумын заан Б.Энхболд дасгалжуулагчтай Увс аймгийн Увс нуур дэвжээ, 3 оноо, 28 даваатай, аймгийн начин Г.Ууганбаяр ахлагчтай, улсын заан Ц.Мягмарсүрэн дасгалжуулагчтай Ховд аймгийн Ховд дэвжээ, 3 оноо, 26 даваатай, аймгийн арслан Б.Отгонбаатар ахлагчтай, улсын начин Д.Бадрах дасгалжуулагчтай Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээд шалгарч 1 сая, 0,8 сая, 0,6 сая төгрөгийн шагнал хүртлээ.
Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна