"Нутгаа дуурсгана" барилдаан-улсын цолтнууд


Монголын Үндэсний спортын V дугаар их наадмын хүрээнд Морин жилийн тэргүүн дэвжээ тодруулах "Нутгаа дуурсгана” барилдааны шигшээ барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Өнөө жилийн тухайд урд жилүүдийнхээс онцлогтой байдлаар буюу улс аймаг, сумын цолтой бөхчүүдийн барилдаан тусдаа болсон бөгөөд өнгөрсөн хавар сумын цолтны барилдаан болж өндөрлөсөн бол энэ удаад улс, аймгийн цолтнуудын барилдаан боллоо. Улсын цолтны “А” хэсгээс Булган, Хөвсгөл аймгийн дэвжээ, “В” хэсгээс Говь-Алтай, Өвөрхангай аймгийн дэвжээ, “С” хэсгээс Увс, Ховд аймгийн дэвжээ тус тус шалгарч тэргүүн дэвжээний төлөө өрсөлдлөө. Харин аймгийн цолтны “А” хэсгээс Баянхонгор, Булган аймгийн дэвжээ, “В” хэсгээс Говь-Алтай, Сүхбаатар аймгийн дэвжээ, “С” хэсгээс Ховд, Увс аймгийн дэвжээ шалгарсан билээ.
Хэсгээс нэгээр гарсан баг 3 оноотой, хоёроор гарсан нь оноогүй буюу ахин хоорондоо барилдахгүй бусад дөрвөн дэвжээтэй барилдах дүрэмтэй юм.
УЛСЫН ЦОЛТОН.
I тойрог
Эхний өдөр Хөвсгөл Ховд аймгийн багууд учраа таарч хүч үзсэн бөгөөд Хөвсгөлөөс у.а Х.Мөнхбаатар, у.н М.Эрдэнэбат, а.а Г.Батням, Ч.Хөхчирэнгэр нар хүч үзсэн бол Ховдоос у.з Ц.Мягмарсүрэн, у.х Т.Амартүвшин, у.ө.и.н Ц.Лхагвасүрэн, у.н Ч.Цогбаяр нар гарч барилдав. Эхний тойрогт Хөвсгөлийнхөн 3:1-ээр ялсан бөгөөд Ховдын нэг давааг улсын заан Ц.Мягмарсүрэн авсан бөгөөд тэр аймгийн залуу арслан Ч.Хөхчирэнгэрийг шороодуулжээ. Дараагийн тойрогт хоёр баг адил даваа авсан бөгөөд Ц.Мягмарсүрэн заан энэ тойрогт арслан Х.Мөнхбаатарыг шороодуулсан байна. Дараагийн хоёр тойрогт Хөвсгөлийн хүчтэнүүд 3:1-ээр давамгайлснаар нийт дүн 11:5 болж эхний ялалтаа авсан юм.
Энэ тойргийн дараагийн барилдаан Увс, Говь-Алтай аймгуудын хооронд болж үзэгчдийг шуугиулсан барилдаанууд гарч байв. Эхний давааг залуу начин Т.Баасанхүү авсан агаад төрийн наадмаар хоёронтоо таарч байсан у.г Н.Ганбаатарыг давав. Мөн энэ тойрогт у.н Л.Цэрэнтогтох у.а П.Бүрэнтөгсийг давсан бөгөөд дараагийн гурван тойрогт ч Увсынханд дөвөө өгсөнгүй. Нийт харьцаа 11:5 болсноор Хантайшир ялав.
Эхний тойргийн гурав дахь тулаан Булган, Өвөрхангайн хооронд болсон бөгөөд Булганыхан Өвөрхангайг 9:7-ийн харьцаатай яллаа. Хоёр баг бөхчүүдээ тойрог бүрт сэлгэн барилдсан бөгөөд Булганаас у.ө.и.н Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Өвөрхангайгаас у.н Б.Сангисүрэн, а.н Х.Гантулга нар сэлгээ авалгүй барилдлаа.
II тойрог
Хоёрдугаар тойргийн эхний барилдаан Хөвсгөл, Өвөрхангай аймгийн хооронд болов. Мөнхбаатар арслан, а.а Ч.Хөхчирэнгэр нар дөрөв барилдаж гурав давсан бол улсын начин Б.Сангисүрэн дөрвөн даваа авав. Гэсэн хэдий ч Хөвсгөл аймгийн баг 9:7-ийн харьцаагаар хоёр дахь ялалтаа авав.
Дараагийн тойрогт Увс Булган аймгууд учраа таарч барилдсан бөгөөд залуу арслан П.Бүрэнтөгс дөрвөн даваа авч нутгийнхнаа баясгав. Харин Булганхангай дэвжээнээс өсөх идэр начин И.Ёндонсамбуу ганц арсланд шороодож у.х А.Бямбажав, у.н С.Батсуурь, Т.Баасанхүү нарыг шороодуулав. Ер нь энэ тойргийн барилдаанд начин маань аргагүй сайн барилдаж залуусыг үлгэрлэж байлаа. Увс нуур дэвжээ 11:5-аар ялж эхний ялалтаа авав.
Хоёрдугаар тойргийн гурав дахь барилдаан хөрш зэргэлдээ Говь-Алтай, Ховд аймгуудын хооронд болсон бөгөөд Говь-Алтайн бөхчүүд 14:2-оор илт давамгайлж яллаа. Ховдын хоёр давааг улсын заан Ц.Мягмарсүрэн авсан агаад залуу начин Л.Цэрэнтогтох, Б.Суманчулуун нарыг шороодуулсан юм.
III тойрог
Гуравдугаар тойргийн эхний барилдааныг Хөвсгөл Говь-Алтай аймгууд хийсэн бөгөөд Алтайн бөхчүүд 14:2-оор ялж ээлжит оноогоо авав. Хөвсгөлийн хоёр давааг а.а А.Давааням авсан бөгөөд тэрбээр у.г Ж.Бат-Эрлэнэ, у.з Б.Соронзонболд нарыг давсан юм. Мөн энэ даваанд гарьд Ж.Бат-Эрдэнийн а.а Ч.Хөхчирэнгэрийг хонгодож цацсан, у.з Б.Соронзонболдын у.н Б.Баянмөнхийг хөлдөө алдангуут дагуулж зүүн хөмөрсөн барилдаанууд үзэгчдийг шуугиулж байлаа.
Дараагийн барилдаан Булган, Ховд аймгуудын дунд болсон бөгөөд багаа манлайлан барилдсан заан Д.Баасандорж Ховдынхонд даваа өгсөнгүй. Харин өсөх идэр начин И.Ёндонсамбуу тун их бяртай байгаагаа харуулж у.н Ч.Цогбаяр, у.з Ц.Мягмарсүрэн нарыг сугадаж мушгиад давлаа. Нийт дүнгээр 10:6-аар Булганыхан ялав.
Гуравдугаар тойргийн гурав дахь барилдаан Увс, Өвөрхангай аймгуудын хооронд болж Увс нуурынхан 12:4-өөр яллаа. Өвөрхангайгаас а.з Л.Батзориг тун сайн барилдсан бөгөөд у.а П.Бүрэнтөгс, у.х Ө.Бат-Орших, у.х А.Бямбажав нарыг шороодуулж шинэ арсланд өвдөглөсөн юм.
IV тойрог
Сүүлийн тойрогт Увс, Хөвсгөл аймгууд эхлэн барилдав. Увсынхан 12:4-өөр ялсан бөгөөд энэ тойргийн хамгийн их анхаарал татсан барилдаан улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь нарын дунд болж татаж хавсраад Х.Мөнхбаатар арслан давав. Мөн залуу начин Т.Баасанхүү у.а Х.Мөнхбаатарыг шороодуулсан юм.
Дараагийн барилдаанд Говь-Алтай, Булган аймгууд барилдсан агаад тун ойролцоо даваа унаатай буюу 9:7-оор Хантайшир ялж аварга болох нь тодорхой болов. Энэ тойрогт у.ө .и.н И.Ёндонсамбуу тун сайхан барилдаж у.г Н.Ганбаатарыг зүүн сугадаж мушгиад, у.з Б.Соронзонболдыг баруун талдаа хавираад, у.н Б.Суманчулууныг сугадаж тахимдаад давж харих болоогүйгээ нотлов.
Дөрөвдүгээр тойргийн сүүлийн тойрогт Өвөрхангай Ховд аймгууд учраа таарч Өвөрхангай 9:7-оор ялж 3 оноо авлаа.
Ийнхүү морин жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах нутгаа дуурсгана барилдаанд у.г Н.Ганбаатар ахлагчтай, у.н Д.Бадрах дасгалжуулагчтай Говь-Алтай аймгийн Хантайшир бөхийн дэвжээ 15 оноо, 57 даваатайгаар манлайлж 6 сая төгрөг гардлаа. Мөн Монголын Үндэсний спортын V дугаар их наадмын алтан медаль, өргөмжлөлийг Хүй долоон худагт гардуулсан байна.
Дэд байрт улсын арслан Н.Батсуурь ахлагчтай, с.з Б.Энхболд дасгалжуулагчтай Увс аймгийн Увс нуур бөхийн дэвжээ 12 оноо, 50 даваатайгаар шалгарч 4,5 сая төгрөг, мөнгөн медаль, өргөмжлөл гардав.
Гутгаар байрт улсын заан Д.Баасандорж ахлагчтай, улсын заан М.Өсөхбаяр дасгалжуулагчтай Булган аймгийн Булганхангай бөхийн дэвжээ 9 оноо, 41 даваатайгаар шалгарч 3 сая төгрөг, хүрэл медаль өргөмжлөлийн эзэд болов.
Дөтгөөр байрт улсын арслан Х.Мөнхбаатар ахлагчтай, аймгийн арслан Г.Батпүрэв дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн дэвжээ 6 оноо, 32 даваатайгаар, тавдугаар байрт улсын начин П.Ганхүү ахлагчтай, улсын арслан До.Ганхуяг дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээ 3 оноо, 36 даваатайгаар, зургаадугаар байрт улсын заан Ц.Мягмарсүрэн дасгалжуулж, мөн ахлаж орсон Ховд аймгийн Ховд бөхийн дэвжээ 26 даваатайгаар тус тус шалгарчээ.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна