Ц.Эрдэнэчулуун: УАШТ-нд анх оролцоод алтан медаль хүртсэндээ баяртай байна

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 22 -нд

25 дахь удаагийн уран уургач, бугуйлч, эмнэг хангал булгиулалтын УАШТ тэмцээний эмнэг хангал булгиулалтын төрөлд 26 тамирчин оролцож, Өвөрхангай аймгаас ирсэн Ц.Эрдэнэчулуун алтан медалийн эзэн болсон юм. Шинэхэн аваргын баярын сэтгэгдлийг хамтдаа хуваалцъя.
-Эмнэг хангал булгиулалтын аварга болсон танд баяр хүргэе?
-Баярлалаа. Анх удаагаа УАШТ-нд оролцож алтан медаль хүртсэндээ баяртай байна. Өмнө нь Өвөрхангай аймгтаа болсон  аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа гуравдугаар байр эзэлж байсан. Миний оролцсон булгианы төрөлд 21 аймгаас шалгарч ирсэн 26 тамирчин оролцсон
-Эмнэг адууг номхотгоход ямар чадвартай байх ёстой вэ?
-Хамгийн гол гь мэдрэмж. Дээр нь хараа. Тэгээд сайн хавчдаг байх хэрэгтэй дээ. Манай аав адуучин хүн. Аавыгаа дагаж адуучин болохоор шийдэн ноднин жилээс эхлэн эмнэг булгиулж сурсан даа.
-Залуу аваргын дараа дараагийн тэмцээнүүдэд амжилт хүсье.
У.Энхмаа

 

8 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.