Баруун бүсийн уралдааны түрүү, айргийн хязаалангууд

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 22 -нд

Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн наадмын хязаалангийн уралдаанд 128 хурдан ажнай шандас шалган уралдсан бөгөөд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.

Хязаалан-128
1. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын бор. Бор үрээг 88 дугаартай, 13 настай Дорнод аймгийн Матад сумын Б.Тэлмэн хүү унаж түрүүлгэжээ.
2. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваацэрэнгийн алаг. Алаг үрээг 505 дугаартай, 10 настай Говь-Алтай аймгийн Халиун сумын С.Бямбаням хүү унаж аман хүзүүдүүлсэн байна.
3. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ширнэнбандийн Адьшаагийн хээр. Хээр үрээг 5 дугаартай, 11 настай Өвөрхангай аймгийн О.Золбаяр хүү унаж айргийн гуравт давхиулжээ.
4. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ширнэнбандийн Адьшаагийн хул. Хул үрээг 55 дугаартай, 11 настай Өвөрхангай аймгийн М.Төртогтох хүү унаж айргийн дөрвөөр хурдлуулсан байна.
5. Ховд аймгийн Жаргалант сумын уугуул Мөнхсүлдийн Баасанжавын Наран зээрд. Зээрд үрээг 11 дугаартай, 12 настай Ховд аймгийн долдугаар сургуулийн сурагч Ч.Ган-Эрдэнэ хүү унаж айргийн тавд хурдлуулсан аж.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна