Аймгийн Алдарт уяач Г.Ариунболд: Унаган адуугаараа бүсийн наадмын анхны айргаа хүртлээ

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 22 -нд

Ойрадын их хаан Галдан бошигтын мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн наадмын хурдан соёолонгийн уралдаанд хээр үрээгээ айргийн гуравт хурдлуулсан Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ганбаатарын Ариунболдоос цөөн асуултанд хариулт авснаа хүргэж байна.
-Соёолон айрагдуулсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Баруун бүсийн уралдаанд дээд гурван настай ирсэн. Азарга наймаар, соёолон айргийн гурваар давхилаа. Одоо их морь мордуулна.
-Хээр үрээнийхээ удам угшил, амжилтын товчооныг танилцуулаач?
-Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ганбаатар гэдэг хүний унаган адуу. Хязааландаа аймгийнхаа баяр наадамд түрүүлж, соёолон Өвөрхангай аймгийн баруун, зүүн бүсийн наадамд  мөн түрүүлсэн. 2014 он гарсаар “Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдаанд уралдаж 12-оор давхисан. Даага, шүдлэндээ уягдаагүй гэж хэлж болно доо.
-Аав хүү Алдартуудын хувьд бүсийн наадмаас анхны айраг нь уу?
-Би морь уяад хоёр жил болж байна. Аймгийн чанартай уралдаануудаас айраг түрүү авч байсан ч Засгийн газрын тогтоолт бүсийн наадмаас анхны айргаа хүртэж байгаа нь энэ. Тэр тусмаа унаган адуугаараа бүсийн наадмын анхны айргаа хүртлээ. Баяртай байна.
-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна