Аймгийн Алдарт уяач Б.Галбаатар: Бүсийн наадмын анхны айргаа хүртлээ

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 18 -нд

-Алтайчууд баруун бүсийн наадамд одтой сайхан нааддаг. Азарганы уралдаанд таны хар үрээ айрагдлаа шүү дээ, баяр хүргэе?
-Баярлалаа. Баруун бүсийн наадамд манай аймгаас 30-аад морь ирсэн. Одоогийн байдлаар манайхан хэд хэдэн айраг түрүү аваад байна.
-Хар азарганыхаа удам угшил, өмнө нь гаргаж байсан амжилтыг танилцуулаач?
-Миний хар азарга Төв аймгийн Заамар сумын уугуул Жамъянжав гэж хүний унаган адуу. Хязаалан үрээ надад ирж Зост хайрханы баярт түрүүлэн амжилтын гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш аймгийн наадамд гурван жил дараалан айрагдаад байгаа. Мөн аймгийн чанартай бүсийн наадамд гурван жил дараалан айрагдаад байгаа сайхан буян байгаа юм.
-Харин Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд түрүүлж, айрагдаж байсан уу?
-Үгүй ээ, анхных нь энэ наадам болж байна.
-Баруун бүсийн наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Соёолон, азарга хоёртой ирсэн. Одоо соёолонгоо мордуулна.
-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна