Баруун бүсийн уралдааны түрүү, айргийн их насны морьд

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 18 -нд

Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн наадмын их насны морьдын уралдаанд газар газрын 180 хурдан ажнай шандас шалган уралдсан бөгөөд түрүү хүлгийг 25 сая төгрөгөөр мялаасан нь өнөө жилийн уралдаануудын хамгийн өндөр бай шагнал байлаа. Ингээд баруун бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.

Их нас-180
1. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн хээр. Хээр морийг Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат 131 дугаартай, 13 настай  Н.Чинбат хүү унаж хурдлуулжээ.
2. Ховд аймгийн Дарви сумын уугуул, Манлай уяач Батчулууны Мөнхтөрийн хүрэн. Хүрэн морийг Говь-алтай аймгийн нэгдүгээр сургуулийн сурагч 414 дугаартай  12 настай Б.Сарангэрэл хүү унажээ.
3. Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул Ц.Цэрэнпунцагийн хүрэн. Хүрэн морийг Говь-Алтай 1-р сургуулийн сурагч 228 дугаартай, 11 настай Т.Тогтохтөр хүү унасан байна.
4. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Г.Алтангэрэлийн алаг. Алаг морийг 308 дугаартай 11 настай  Б.Гончигсум хүү унаж хурдлуулсан юм.
5. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Энхсайханы ягаан. Ягаан морийг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, 96 дугаартай , 14 настай  Д.Хишигжаргал унажээ.
6. Дорнод аймгийн Матад сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатарын Яруу саарал. Яруу саарлыг Дорнод аймгийн  Матад сумын харьяат 88 дугаартай, 13 настай  Б.Тэлмэн унасан байна.
7. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Отгонбаярын хээр. Хээр морийг 43 дугаартай 12 настай Д.Сүхбат унаж хурдлуулсан юм.
8. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын бор. Бор морийг Ховд аймгийн харьяат “Цаст-Алтай” сургуулийн сурагч 58 дугаартай есөн настай Г.Ганцоож унасан байна.
9. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Б.Доржпүрэвийн хээр. Хээр морийг Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат 128 дугаартай, 13 настай  Б.Мягмардорж унажээ.
10. Ховд аймгийн Дөргөн сумын уугуул, “Гарьд зам” ХК-ийн захирал Н.Батбаярын хүрэн. Хүрэн морийг Ховд аймгийн Дөргөн сумын  харьяат 307 дугаартай 10 настай Э.Гантогтох хүү унаж хурдлуулсан юм.
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна