Д.Дагвадоржийн зээрд

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 17 -нд

Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн  зээрд үрээ АХ-ын 93 жилийн ой төрийнхөө их баяр цэнгэлд хараахан айрагдаж чадалгүй зургаад хурдалсан. Морин жилийн босгон дээр дээд цолтны эрэмбэнд бичигдсэн тэрээр энэ хавар Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Мөнхөөгөөс тэр хавийнхаа наадмуудад  дөрөв түрүүлж, нэг аман хүзүүдсэн зээрд үрээг авч төрийнхөө наадамд тоосыг нь өргүүлсэн нь энэ юм. Зээрд үрээний дараагийн уралдаан Завхан аймгийн Яруу сумын ой байх гэнэ.

"Тод магнай" сэтгүүл №55

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна