Даагаа нэхэх даамай сайхан
А.Тэлмэн 2014 оны 9-р сарын 17 -нд
Монгол бөх маань олон нандин уламжлалтай билээ. Тэрхүү уламжлалуудын охь нь “даага нэхэх” юм. Даага нэхэх хэмээх үгийн утгыг бодвоос түрүүлсэн бөхийн байнд морь, тэр дундаа даага өгдөг байсантай холбоотой мэт. Учир юун хэмээвээс авах гэж зорьсон даагаа алдсаныхаа хариуг дараа дахин амлаад давж авдаг ёс юм уу гэмээр. Түрүү үеийн бөхчүүлд энэ ёс түгээмэл байжээ. Тэдгээрийн заримаас уншигчдадаа эргэн сануулъя.
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул, Монгол Улсын арслан Гялдангийн Цоодол 1952, 1954 оны баяр наадамд их шөвөгт шалгараад өвдөг шороодсон дархан аварга Б.Түвдэндоржоос 1955 оны наадмын зургаагийн даваанд таарч барилдахдаа даагаа нэхэж байжээ. Мөн 1945 оны баяр наадмын наймын даваанд шороодсон Ж.Цэвээнравдан аваргаас 1952 оны наадмын зургаагийн даваанд, улсын наадмын үзүүрт хоёр жил унасан дархан аварга Ш.Батсууриас 1952 оны наадмын долоогийн даваанд, 1950 оны наадмын долоогийн даваанд унасан Ц.Бадамсэрээжид арслангаас 1956 оны наадмын долоогийн даваанд тус тус даагаа нэхэж давж байжээ. Эдгээр барилдаанууд болоод энэ алдарт бөхчүүдийн талаар арслангийн хүүрнэсэн дурсамж одоо ч ам дамжин яригдсаар байна.
Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Монгол улсын харцага Ишийн Ламаажав 1964, 1968 онуудын баяр наадмын тавын даваанд өвдөг шороодож байсан улсын арслан У.Мижиддоржийг 1970 оны наадамд ахин амлахад нь давж даагаа нэхсэн байна. Энэ хоёр бөхийн барилдаан тун их тэмцэлтэй болдог байсныг тухайн үеийн наадмыг үзэж байсан бөх сонирхогч ахмадууд, цугтаа барилдаж явсан ахмадууд өгүүлдэг.
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул, Монгол улсын манлай харцага Чойдорын Өвгөнхүү 1968 оны баяр наадмын тавын даваанд, 1972 оны наадмын зургаагийн даваанд тус тус унаж байсан улсын арслан Ж.Хайдавыг 1977 оны улсын баяр наадмын зургаагийн даваанд орхиж даагаа нэхжээ. Энэ тухайгаа Ч.Өвгөнхүү харцага өгүүлэхдээ “56 жилээр Ж.Хайдавт амлуулаад “Дээрэлхэж байгаа юм шиг дандаа амлах юм, чамайг хаях бяр надад одоо ч байна” гээд дүүгүүрдэж хаяж байлаа” хэмээсэн нь бий.
1977 оны улсын баяр наадмын тавын даваанд улсын дархан аварга Дарийн Дамдин Дорнод аймгийн харьяат улсын заан Дашбалжирын Түвшинг амлажээ. Арав гаруй жилийн өмнө наймын даваанд унаж байсан Түвшин заан “Энэ олон бөх байхад хөдөөнөөс ирсэн намайг амлаж авдаг нь юу вэ дээ” хэмээгээд хөл рүү нь дайрахад дагуулж гуядаад төө тэнд шидчихсэн гэдэг. Ингэж Түвшин заан төрийн наадмын дэвжээнд дархан аваргаас даагаа нэхэж байжээ.
1984 оны улсын баяр наадмын тавын даваанд дархан аварга Ж.Мөнхбат улсын арслан Л.Сосорбарамыг амлаж барилдаад унасан байна. Ид залуу цагтаа төрийн наадмын дэвжээнд хоёронтоо тунаж барилдаад шороодож байсан арслан нас нэлээн ахисан хойноо дархан аваргыг шороодуулж даагаа нэхжээ.
1998 оны улсын баяр наадмын тавын даваанд тухайн үеийн улсын заан Г.Өсөхбаяр улсын начин Д.Бумбаярыг амлаад баруун хөлийг алдалж авах гээд барьцаа алдаж муриулж унаж байлаа. Түүнийхээ хойтон жил Г.Өсөхбаяр тавын даваанд Д.Бумбаярыг дахин амлаж даагаа нэхэж байв.
2006 оны улсын наадмын тавын даваанд Ховд аймгийн харьяат у.н Т.Амартүвшин Булган аймгийн харьяат а.а М.Өсөхбаяртай тунан барилдаж арслан нь давж начин болж байв. Хоёр жилийн дараа Т.Амартүвшин тавын даваанд амлан авч даагаа тун ч даацтай мэхээр нэхэж буй нь гэрэл зургийн санд тодоос тод буусан байдаг. Гэтэл мөн хоёр жилийн ард М.Өсөхбаяр улсын заан цолтой барилдсан эхний наадамдаа тавын даваанд харцагыг амлаж давуулж гуядаад орхиж байлаа. Энэ хоёр бөхийн барилдаан шинэ үеийн монгол бөхийн даага нэхсэн сонгодог жишээ билээ.
Мөн у.з Ч.Санжаадамба, у.х А.Цацабшир, у.х Ц.Содномдорж нар даагаа тун сайн нэхдэг бөхчүүд юм. Ч.Санжаадамба заан улсын баяр наадамд унаж байсан у.х Л.Пүрэвжав, у.н Б.Суманчулуун нарыг бөхийн өргөөнд болсон барилдаанд удаа дараа амлан авч давж байсан бол у.х А.Цацабшир нэг барилдаанд доогуур унах аваас дараагийн барилдаанд шуудхан амлаж даагаа нэхдэг билээ. 2011 оны Богдхан уулын хишиг барилдааны зургаагийн даваанд у.н Ц.Одбаярт унасан бол төдөлгүй болсон ургацын баярын барилдааны гурвын даваанд амлан авч байлаа.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, улсын арслан До.Ганхуяг, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, улсын заан М.Өсөхбаяр нар бөхийн өргөөнд болсон барилдаануудад олонтаа таарч заан гол төлөв давдаг байв. Харин 2009 оны наадмын наймын даваанд тунаж барилдахад арслан давснаар даагаа сайхан нэхэж байлаа.
Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Монгол улсын заан Б.Батмөнх 2011 оны наадмын зургаагийн даваанд, 2012 оны наадмын дөрвийн даваанд тус тус шороодсон у.х Ц.Содномдоржийг 2013 оны наадмын тавын даваанд зүүн тахимдаад давснаар начнаа батлаж, даагаа нэхэж, зааны даваанд өгсөж байлаа.
Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Монгол улсын харцага Б.Пүрэвсайхан өнгөрсөн намраас өнөө хаврыг хүртэлх томоохон барилдаануудад улсын харцага Ц.Содномдоржид дөрвөн ч удаа шороодсон бөгөөд харин улсын наадмын тавын даваанд тунаж барилдахдаа даагаа даацтай сайхан нэхэж үзэгч түмнээ баясгасан юм.
Харцага Ц.Содномдорж 2006, 2007 оны үед аймаг цэргийн цолтны барилдаанд анх аймгийн арслан цолтой барилдаж байхдаа унаж байсан у.з Т.Санчир, у.н Н.Батзаяа, а.а Давж.Батбаяр, сар шинийн барилдаанд унаж байсан у.ө.и.н И.Ёндонсамбуу нарыг амлан авч давж байлаа.
Улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Л.Нямсүрэн нар хоёр жил дарааалан дөрвийн нугалаанд оноолт таарсан бөгөөд өнгөрсөн жил Э.Энхбат шахаж татаад давсан юм. Харин өнөө жил Э.Энхбат начин мөн шахаж татсан бөгөөд уран барилдаант Л.Нямсүрэн начин дагуулж даацтай тонгороод давснаар даагаа тун сайхан нэхэв.
Мөн у.ө.и.н Р.Пүрэвдагва а.х.а байхдаа хоёронтоо унасан а.х Д.Пүрэвдоржийг сүүлд гурвын даваанд амлан авч давж байлаа Мөн үе тэнгийн үхэр хонин жилтэн Б.Пүрэвсайхан харцагатай хийсэн барилдаан бүр нь бие биенээс даагаа нэхэх гэсэн тэмцэл байдаг юм.
Мөн залуу арслан Ш.Пүрэвгарьд, Н.Золбоо, Б.Баянмөнх нар ч сумын заануудын барилдаанд барилдаж байхдаа өмнөх барилдаанд унасан залуусыг дараагийн барилдааны 5, 6-ийн даваанд амлан авч даагаа нэхэж байсан билээ. Энэ мэт жишээ тун олон бий.
Даагаа сайхан нэхэж, тахимаа зөв сайхан авч өгөх нь монгол бөхийн бахтай хавтай сайхан ёсон бүлгээ.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна