Баруун бүсийн уралдааны түрүү, айргийн азарганууд

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 17 -нд

Монголын төр шашны нэрт зүтгэлтэн Ойрадын их хаан Галдан бошигтын мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн наадмын хурдан азарганы уралдаанд найман аймгийн 105 ажнай шандас шалгасан. Адуун сүргийн манлай азарганы уралдааныг Ховд нутгийн хүү, хүний Гавьяат эмч Начингийн Баасанжавын хул өнгөлж, Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Борнойн Баасанжавын хүрэн удаалсан. Ийнхүү азарганы уралдааны эхний хоёр байрыг амьдаагуудын азарга эзэлсэн бол айргийн гуравт мөн л Сантмаргаз сумын уяачийн хурдан хүлэг багтжээ. Азарганы уралдааны бай шагнал 53 сая төгрөгийг “Алтайн унага” МСУХ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Батцогт хариуцсан бөгөөд түрүү хүлгийг 20 сая төгрөгөөр мялаана билээ. Ингээд баруун бүсийн уралдааны хурдан азаргануудыг танилцуулъя.
Азарга-105
1. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, Ардын эмч Начингийн Баасанжавын хул
2. Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Борнойн Баасанжавын хүрэн
3. Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваагийн Нямдоржийн хүрэн
4. Ховд аймгийн Дарви сумын уугуул Симбаасүрэнгийн Баяраагийн хар
5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Галбаатарын хар
6. Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, “Ховд нутгийн хөгжлийн төлөө” сангийн тэргүүн Ш.Адьшаагийн шарга
7. Ховд аймгийн Чандмань сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Ерөөлт халтар
8. Ховд аймгийн Алтай сумын уугуул Б.Батхуягийн бор 
9. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Ариунболдын халиун
10. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын саарал

А.Тэлмэн


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна