П.Сэргэлэн: Монголчууд морин эрдэнийнхээ сүлд хийморийн дор эвлэлдэн нэгдэж чаддаг


Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсний нэг жилийн ой, уяачдын өдөрлөгийн үеэр ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгээс цөөн асуултанд хариулт авснаа хүргэж байна.
-Уяачдын өдрийн мэнд хүргэе. Монголын уяачид өөрдсийн тэмдэглэлт өдөртэй болж буйд талархалтай байна?
-ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр Монголын уяачид өөрсдийн өдөртэй болж байна. Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар 11125 морьтны жагсаал, 4249 морины уралдааныг амжилттай зохион байгуулж дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсэн бэлгэшээлт өдрөө Монголын уяачдын өдөр болгон зарлах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн. Монгол Улс морины том соёлын өлгий юм. Морьтон монголчууд, өвөг монголчууд 8000 жилийн өмнө адууг гаршуулж, өөрийнхөө аж амьдралдаа хэрэглэж ирсэн түүхтэй. 750 жилийн өмнө төр улсынхаа бодлогод адууны яам байгуулж, морины соёлыг төрийн хэмжээнд үнэлсэн бахдам түүхтэй ард түмэн. Тийм учраас морьтны соёлын өлгий болсон Монгол Улс даяараа жил бүрийн наймдугаар сарын 9-нд алдар цолтой уяачдаараа бахархан, аргамаг хурдан хүлгүүдээрээ омогшин ярьцгаадаг болъё хэмээн шийдсэн нь энэ юм.
-Дурсгалын цогцолборынхоо талаар зарим нэг тайлбарыг хийгээч?
-Дэлхийн дээд амжилтанд нэг зэрэг хоёр төрлөөр бичигдсэн бахархалт өдрийг үр хойч маань санан дурсаж, Монголын уяачид, Монголын ард түмэн бахдаж байх үүднээс “Морьтон Монгол” цогцолборыг байгуулахаар шийдсэн. Энэхүү цогцолборт Монгол Улсын 21 аймгийн шилдэг, домог болсон хүлэг морьд мөнхжих юм. Аймгуудын салбар холбоод нутгийнхаа нэрийн хуудас болсон хамгийн шилдэг морийг тодруулан энэхүү цогцолборт байрлуулах ёстой. Үүнээс гадна ХХ, ХXI зууны Монгол Улсын хамгийн өндөр амжилт үзүүлсэн таван азарга, таван их насны морь, 4249 морины уралдаанд түрүүлсэн Ц.Энхтайваны хонгор халзан морь “Морьтон Монгол” цогцолборт байрлана. Нэмж хэлэхэд аймгуудын шилдэг морьд нь орон нутгийнхаа газрын зураг хэлбэртэй суурин дээр, харин Монголын шилдэг 10 морь улсынхаа газрын зурган хэлбэртэй суурин дээр, Энхтайваны хонгор халзан морь дэлхийн бөмбөрцөг дээр байрлах юм.
-Энэхүү цогцолбор ямар хугацааны дараа олны хүртээл болох вэ?
-Ирэх жилийн уяачдын баяраар ашиглалтанд орчихсон байна хэмээн төлөвлөж байгаа.
-Хурдан хүлгийнхээ шандсыг шалгадаг уяачид цэц мэргэнээ сорьж байгаа нь сонирхолтой байлаа?
-Монголын үндэсний их соёл эрийн гурван наадамд хурдан морины уралдаан, үндэсний бөхийн барилдаан, сур харваа ордог. Үндэснийхээ энэ их өв соёлыг уяачид манлайлж авч явах ёстой гэдэг утгаараа өнөөдөр /2014.9.5/ бөхчүүд барилдаж, уяачид сур харваж, морио уралдуулж байгаа юм. Уяачид маань цаашдаа зөвхөн морь уях бус, эрийн гурван наадмаа хамгаалж, хадгалж явах ёстой гэдэг утгаараа жил бүрийн наймдугаар сарын 9-ний өдөр бөх барилдаж, сур харван, морь уралдаж байх юм.
-Уяачид тангараг өргөх болсон нь цагаа олсон алхам гэдэгтэй ихэнх нь санал нийлж байна.
-ММСУХ-ны удирдлагууд санаачилж монгол уяачид тангарагтай болсон. Эр цэрэг хүн эх орныхоо төлөө тангараг өргөдөг. Тэгвэл Монголын уяачид их соёл, их түүхийнхээ төлөө тангараг өргөдөг боллоо. Үндэсний соёлоо хөгжүүлэхэд өргөсөн тангараг шигээ үнэнчээр зүтгэх ёстой. Морьдоо зөв сайхан уях, байгаль дэлхийгээ хайрлах, уралдаан, наадамд чин шударгаар оролцох, дүрэм журмыг чанд баримтлах гээд олон зүйлийг уяачийн тангарагт багтаасан байгаа. Тангаргаа өргөсөн уяач хүн түүнийгээ алхам тутам бүрдээ санаж би өргөсөн тангарагтаа үнэнч байж уралдааны дүрэм журмыг чанд мөрдөж сахих ёстой, би өргөсөн тангарагтаа үнэнч байж ёс суртахуунтай байх ёстой. Би өргөсөн тангарагтаа үнэнч байж уралдааныхаа морийг хайрлаж, хамгаалах ёстой. Би өргөсөн тангарагтаа үнэнч байж уралдаанч хүүхдээ хайрлаж, дээдэлж уралдах ёстой. Би өргөсөн тангарагтаа үнэнч байж их соёлоо хүндэтгэж, үзэгч олноо дээдлэх ёстой хэмээн санаж сэрэх явах учиртай юм. 2015 оноос эхлээд Монгол Улсын өнцөг булан бүрт зохион байгуулагдаж байгаа сум, аймаг, улс, бүсийн болон шигшмэл морьдын уралдааны өмнө уяачид тангаргаа өргөж хэвших юм.
-11125 морьтон жагсаж, 4249 хүлэг шандас шалган дэлхийн дээд амжилт тогтоосон их хэрэг 2013 оны дэлхийн спортын онцлох үйл явдлаар нэрлэгдсэн. Гардан зохион байгуулагчид баяр хүргэе?
-Баярлалаа. Монголчуудын их соёлын, их түүхийн, эрэлхэг зоригийн хамгийн том илэрхийлэл бол монгол морь юм. Монголын ард түмэн жижигхэн монгол морьтойгоо дэлхийн дайдыг байлдаж дагуулж байсан түүхтэй. Энэ агуу түүхийн давтамж болж, монголчууд морь гэдэг молор эрдэнийнхээ буянд сүслэн, сүлд хийморийнх нь дор эвлэлдэн нэгдэж чаддагийг харуулсан явдал өдгөөгөөс яг нэг жилийн өмнө тохиож байж. Монгол Улсын бүх аймаг, сумаас уяачид хурдан хурц хүлгүүдийнхээ хамтаар ирж оролцсон. 11125 морьтон жагсаачихаад, 4249 морь уралдуулчихаад байж байхад таньдаг таньдаггүй, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу хамаагүй бүгдээрээ бие биенээ нулимстай нүдээр харж бие биенээ тэвэрч үнсэж байсан нь өнөөдөр ч гэсэн миний сэтгэлд тодхон байна. Магадгүй миний амьдралын хамгийн тод, хамгийн баяртай үйл явдал энэ байсан байх. Тэрхүү сэтгэл хөдөлгөсөн баярт агшинг харсан дэлхийн Гиннесийн холбооны шүүгч эмэгтэй “манай Италичууд танай монголчууд шиг бие биенийгээ ингэж чин сэтгэлээсээ тэвэрч хайрлаж, үнсдэг байсан бол Итали улс өнөөдөр эдийн засгийн хямралд өртөхгүй байлаа” гэж байсан. Тэгэхээр миний ард түмэн бол эвдрээгүй, байгаль хангайтайгаа ойрхон, мориндоо үнэхээр хайртай, мориныхоо төлөө бүгдээрээ эвлэлдэж чаддаг ард түмэн.
-Сэтгэгдлээсээ хуваалцсан танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
А.Тэлмэн





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна