Уралдаанч А.Чинбат: Урьд нь аймаг, сумынхаа наадамд л уралдаж байсан

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 15 -нд

-Төрийн их баяр наадамд соёолон унаж айргийн дөрөвт хурдлуулсан дүүдээ юуны өмнө баяр хүргэе.
-Баярлалаа. Том наадамд анх удаа ирж оролцлоо. Гэхдээ энэ жил нийслэлийн хурдад Нямбаатар ахынхаа шарга шүдлэн үрээг унаж түрүүлгэсэн.
-Чинбат хурдан морь унаад хэдэн жил болж байгаа вэ?
-Дөрвөн жил унаж байна. Өмнө нь аймаг, сумынхаа наадамд л уралдаж байсан. Би Дорноговийн Өргөн сумынх. Ноднин Нямбаатар ахынхаа бор үрээг дааганд нь унаж Данзанравжаа, Их хэт суманд гээд дөрөв түрүүлгэсэн.
-АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд соёолонгоос гадна ямар насны хурдан морь унасан бэ?
-Нямжав ахын хязаалан үрээг унаж 28-аар орсон.
-Хүрэн соёолонг яагаад унаж уралдах болсон юм бэ?
-Манай Нямдаваа ах Гантөмөр ахын морийг нь уядаг юм. 
-Танай уяаныхан Ховдын бүсэд наадахаар Говь-Алтай аймагт явж байна гэсэн. Баруун бүсийн наадамд хэдэн насны морь унаж уралдах вэ?
-Их мориноос даага хүртэл таван насны морь унана. Мөн эрлийз азарга унаж уралдана.
-Баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл №55

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна