Алдартын урам хүрэн буурал

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 15 -нд

Удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмж буй Алтай нутгийн хүү МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөр АХ-ын 93 жилийн ойд одтой сайхан наадлаа. Засагт хан аймгийн Засагт хан хошуу буюу Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Ө.Дэлгэрт дээдсээс нь өвлөгдөж ирсэн Гүл шар тамга өдгөө ач хүү Монгол Улсын Алдарт уяач Т.Гантөмөрт хадгалагдаж байдаг. Алдартын тамгатай хүрэн буурал соёолон өнөө жил төрийнхөө их баяр цэнгэлд айргийн дөрөвт хурдалж, уясан эзний магнайг тэнийлгэж, унасан хүүхдийн урмыг сэргээсэн билээ.  

Угшил гарвал: Төрийн хишигт хүрэн бууралын эцэг, эх нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны адуу ч хүрэн үрээ Т.Гантөмөр Алдартын зэлэн дээр тэнцсэн унага билээ. Алдарт хүрэн буурал үрээгээ дааганд нь өнжөөж, шүдлэнгээс нь эхлэн уяжээ.
Амжилтын товчоон:
2012 он шүдлэндээ:
АХ-ын 91 жилийн ой  улсын баяр наадамд 16
2013 онд хязааландаа:
АХ-ын 92 жилийн ойд  ханиадны улмаас нэлээд хойгуур давхисан
Төв аймгийн Эрдэнэсант сумын ойд түрүү
Завхан аймгийн 90 жилийн, баруун бүсийн наадамд айргийн гурав
2014 оны морин соёолондоо:
АХ-ын 93 жилийн ойд айргийн дөрөвт тус тус хурдлаад байна.
"Тод магнай" сэтгүүл №55

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна