Адуутай холбоотой дом шившлэг

Даваадорж
2014 оны 9-р сарын 15 -нд

Азарга тавих дом
Азарга тавихдаа толгой, дэл, хондлой руу нь сүү дусааж, аманд нь сүү амсуулаад:
Багсан дэлтэй
Багсайсан сүүлтэй
Үр төл олонтой
Үржил угсаа сайтай
Ижил сүрэгтээ
Ээлтэй яваарай
Ирэх дайсанд халтай
Хамаг сүүлдээ хайртай
Хурдан жороо олонтой
Түмэн сүргийн манлай болоорой гэж домнон шившдэг.

Айраг домнох
Айргийн тос нь сайн унахгүй бол цэгээ бузартлаа гэж сан тавьж ариулаад домнон шившдэг. Шившлэгийн уншлага нь:
Алаг нохой долоосонгүй
Алцгар авгай алхсангүй
Ариул, ариул, ариул гэнэ.

Морь бүдрэхэд
Морь бүдрэн унавал, мориноосоо буугаад ташуураараа газар хатган малгайгаа ташууртай өлгөж, өмнө нь хормойгоо дэвсэж сөхрөн суугаад,
Миний морь юм
Гэтэл энэ авах гээд байна гэж хэрэг мэдүүлэх байдлаар дом хийнэ. Унасан морь шилгээвэл мориноосоо бууж, мундаан дээр нь гурав мөргөн адис авдаг.

Адуу алахад хийх дом шившлэг
Мах гэж алаагүй
Аргамж хялгасанд ороолдож үхлээ
Цохих гэж цохисонгүй
Хойд хялгасандаа ороолдож үхлээ
Эцэс хойдын цохисон газраас
Унага болж төрөөрэй хэмээн шившдэг.

Морины толгойг ууланд тавихад
Хүүхэд чулуу гэж хэлвэл зулай битүүрч
Морь цулбуур сунгавал хөлөг болдог
Идэр Монголын идээний дээж таван тансаг
Их монголчуудын хүлэг, хийморь бүрдсэн морь минь
Ган дөрвөн туурай чинь гандашгүй
Гал хоёр нүд чинь мятаршгүй
Энэ сайн моринд минь
Өлзий хутаг орших болтугай гэж хэлээд толгойг нь хадгаар ороон дөрвөн туурайны хамт ууланд тавьдаг.

Адууг /хязааланд нь/ хөнгөлөхдөө
Хаданд халтирахгүй
Ууланд улдахгүй
Хурдны хүлэг бол гэж хэлээд хүлсэн аргамжаа доогуур нь шиддэг.
МУ-ын Манлай уяач, морин спортын ууган мастер Т.Даваадорж

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.5

    Азарга тавих дом Азарга тавихдаа толгой, дэл, хондлой руу нь сүү дусааж, аманд нь сүү амсуулаад: Багсан дэлтэй Багсайсан сүүлтэй Үр төл олонтой Үржил угсаа сайтай Ижил сүрэгтээ Ээлтэй яваарай Ирэх дайсанд халтай Хамаг сүүлдээ хайртай Хурдан жороо олонтой Түмэн сүргийн манлай болоорой гэж домнон шившдэг. Айраг домнох Айргийн тос нь сайн унахгүй бол цэгээ бузартлаа гэж сан тавьж ариулаад домнон шившдэг. Шившлэгийн уншлага нь: Алаг нохой долоосонгүй Алцгар авгай алхсангүй Ариул, ариул, ариул гэнэ. Морь бүдрэхэд Морь бүдрэн унавал, мориноосоо буугаад ташуураараа газар хатган малгайгаа ташууртай өлгөж, өмнө нь хормойгоо дэвсэж сөхрөн суугаад, Миний морь юм Гэтэл энэ авах гээд байна гэж хэрэг мэдүүлэх байдлаар дом хийнэ. Унасан морь шилгээвэл мориноосоо бууж, мундаан дээр нь гурав мөргөн адис авдаг. Адуу алахад хийх дом шившлэг Мах гэж алаагүй Аргамж хялгасанд ороолдож үхлээ Цохих гэж цохисонгүй Хойд хялгасандаа ороолдож үхлээ Эцэс хойдын цохисон газраас Унага болж төрөөрэй хэмээн шившдэг. Морины толгойг ууланд тавихад Хүүхэд чулуу гэж хэлвэл зулай битүүрч Морь цулбуур сунгавал хөлөг болдог Идэр Монголын идээний дээж таван тансаг Их монголчуудын хүлэг, хийморь бүрдсэн морь минь Ган дөрвөн туурай чинь гандашгүй Гал хоёр нүд чинь мятаршгүй Энэ сайн моринд минь Өлзий хутаг орших болтугай гэж хэлээд толгойг нь хадгаар ороон дөрвөн туурайны хамт ууланд тавьдаг. Адууг /хязааланд нь/ хөнгөлөхдөө Хаданд халтирахгүй Ууланд улдахгүй Хурдны хүлэг бол гэж хэлээд хүлсэн аргамжаа доогуур нь шиддэг

    Reply