Уяач харваачид

Мориор дамжсан үндэсний өв соёлоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа уяачид, хурдан морины зүтгэлтнүүд есдүгээр сарын 5-ныг эрийн гурван наадмаар тэгш наадан өнгөрүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. ММСУХ хийгээд салбар холбоодын төлөөлөл болсон уяачид цэц мэргэнээ сорин наадаж, хурсан олноо цэнгүүлсэн.
Уяачид тус бүр арван сум тавьсан бөгөөд дөрвөн оноогоор Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, спортын дэд мастер Л.Цагаандалай  тэргүүлж, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул М.Амгаланжаргал удаалан Булган аймгийн Булган сумын уугуул Н.Наяндун, Төв аймгийн Баян-Өнжүүл уугуул С.Цогбаяр, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Ц.Батсайхан нар эхний тавд шалгарсан юм.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна