Төрийн наадмын түрүү Тогоруу халтар

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 11 -нд

АХ-ын 93 жилийн ой төрийн их баяр цэнгэл наадмын хурдан соёолонгийн уралдааныг Архангай аймгийн  Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар магнайлсан. Хөтөлж явсан халтар үрээ хадуурч наадамчин олныг шүүрс алдуулсан ч цагдаа нарын дэмжлэгтэйгээр дахин замдаа орж, түрүү магнайгаар тодорсон билээ. Даагандаа төрийнхөө их цэнгэлд түрүүлж түмэн олноо баясгаж байсан халтар үрээг морь сонирхогчид эчнээ мэдэх тул товч танилцуулга, амжилтыг цувааг нь хүргэж байна.
Угшил гарвал: Төрийн наадмын хоёр түрүүн эзэн халтар үрээ Амгалан төрийн ажнай шарга азарганы төл гэдгийг морь сонирхогчид хэлүүлтгүй мэдэх биз ээ. Өөрөөр хэлбэл, эцэг талаасаа морин тойруулгын алдарт Тогоруу халтарын цустай бол эх талаасаа морин заводын буюу Жаргалант угшилтай. Хоёр талын хурдны угшилтай халтар үрээг өвөг эцэг, дээд талаа ихээхэн татаж гарсан адуу хэмээдэг. Тэр утгаараа ч Тогоруу халтар хэмээн нэрлэжээ. 
Амжилтын товчоон:
2011 онд даагандаа:
АХ-ын  91 жилийн ой төрийн их баяр цэнгэлд түрүү
2012, 2013  онд:
Өнжсөн
2014 соёолондоо:
АХ-ын 93  жилийн ой төрийн их баяр цэнгэлд түрүүгээр тус тус тодроод байна.
Монгол төрийнхөө наадамд зургаантаа түрүүлэн,Амгалан төрийн ажнай шарга хэмээх  цолыг хүртсэн Бага шаргын залгамжлах бас нэгэн хурдан буян ийнхүү тодров бололтой.
"Тод магнай" сэтгүүл №55

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна