Яруу саарал

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 11 -нд

Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Намдагийн Хүрлээгийн Яруу саарал морь Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой төрийнхөө их баяр цэнгэлд аравт хурдаллаа. Хурдан хүлгийн уяа эвлүүлж, хурд ирлэх болсоор арваад жилийн нүүр үзэж буй өмнийн говийн унаган хүү луу жилийн босгон дээр МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсныг уншигчид санаж буй бизэ. Алдартын нэрийн хуудас болсон аргамаг хурдан хүлгүүдийн нэг Яруу саарал морины талаар товчхон сануулваас:
Угшил гарвал: Уяачийн эрдэмд шамдах урмыг дэврээсэн Яруу саарал Дорнод аймгийн Матад сумын уугуул Цэрэнжавын унаган адуу. Н.Хүрлээ Алдарт 2009 онд хязаалан үрээ авч байсан гэдэг билээ.
Амжилтын товчоон:
2009 онд хязааландаа:
АХ-ын 88 жилийн ой улсын наадамд 18
“Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд айргийн гурав
2010 онд соёолондоо:
“Эрдэнэт хурд-2010” төвийн бүсийн уралдаанд айргийн гурав
2011 онд хавчиг морь:
Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн Молор эрдэнийн мялаалга наадамд айргийн гурав
“Говьшанхын хурд-4” говийн бүсийн уралдаанд түрүү
2012 онд долоотой морь:
АХ-ын 91 жилийн ой улсын наадамд хорь гаргаж давхисан
Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой төвийн бүсийн наадамд айргийн дөрөв
2013 онд наймтай морь:
“Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд долоо
Шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд ес
Төв аймгийн 90 жилийн ой төвийн бүсийн уралдаанд айргийн гурав
2014 онд естэй морь:
АХ-ын 93 жилийн ой баяр наадамд аравт тус тус хурдлаад байна. 
"Тод магнай" сэтгүүл №55

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна