Уяач Б.Зуунжил: Сувдан цоохор маань ирсэн цагаасаа хурдалж байгаа


"Хотгойдын хурд-3" хангайн бүсийн уралдаанд Сувдан цоохор соёолонгоо аман хүзүүнд хурдлуулсан хийморилог уяач Б.Зуунжилийн сэтгэгдлийг хүргэж байна.
-Сувдан цоохор соёолонгоо нутгийн дэвжээнээ айрагдуулсан хийморилог уяачид баяр хүргэе?
-Баярлалаа. “Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдаан сайхан болж Сувдан цоохор соёолон маань аман хүзүүдлээ. Цоохор үрээ маань Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, яруу найрагч Сумъяагийн Амартайваны унаган адуу. Хоёр жилийн өмнө битүү үрээ авч байсан юм. Надад ирээд шүдлэндээ Шинэ-Идэр суманд болсон Хөдөлмөрийн баатар, академич Ширэндэв гуайн мэндэлсний 100 жилийн ойд айргийн дөрвөөр давхисан. Өнгөрсөн жил сумынхаа наадамд аман хүзүүдээд, бага наадамд гурав түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Энэ жил сумынхаа 90 жилийн ойд аман хүзүүдээд, Хотгойдын хурдад бас хоёроор давхилаа. Бага наадамд нэг түрүүлж, нэг айрагдсан.
-Дөрөв дэх уяагаараа Хотгойдын хурдад уралдсан юм уу?
-Энэ жил нийтдээ долоо уралдсан.
-Хурдан хүлгийн уяа тааруулах болсоор хичнээн жил болж байгаа вэ?
-Би 2006 оноос эхлэн морь уяж байгаа.Манай удамд надаас өмнө морь уядаг хүн байгаагүй. Хөдөө малын дэргэд адууны захад өссөн болохоороо сонирхлоо дагаж морь уяж эхэлсэн. Мөн намайг морь уяхад Галт сумын МСУХ-ны дэд тэргүүн Пүрэвдорж, аймгийн Алдарт уяач Баасандорж нар ихээхэн дэмжиж тусалдаг байсан. Энэ завшааныг ашиглаад тэдэндээ баярлаж, талархаж явдгаа хэлье.
-Таны мэндчилгээг дамжуулахдаа таатай байна. Хоймор нутгийн уяачид зүүн зүгийн адуугаар голдуу наадаж байгаа бололтой. Таны хувьд?
-Манай сумын уяачид зүүн зүгээс адуу нэлээд авч байгаа. Миний хувьд бас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас хоёр үрээ авчирч, сайхан наадаж байна. Мөн Хөвсгөлийн Тариалангаас улсын Алдарт уяач Доржпүрэв гуайн адуунаас авсан. Иймэрхүү байдлаар адууныхаа удам угшлыг сайжруулж байгаад яваандаа унаган адуугаараа сайхан наадна даа.
-Энэ удаагийн наадмын тухайд ямархан санаа бодолтой байгаа вэ?
-2010 оны “Хотгойдын хурд-2” наадамд хязаалан, соёолон мордуулж 20-30 хооронд давхиулж байсан. Ер нь бүсийн наадамд эрлийз, монгол адуугаа тусад нь уралдуулж байвал зүгээр юм шиг санагддаг. Энэ жилийн “Хотгойдын хурд-3” уралдаан аймгийнхаа наадамтай давхар болсон. Аймгийн наадам гэдэг бас л төрийн наадам. Монгол төрийн наадамдаа монгол адуугаараа уралдаж байвал зүгээр юм уу гэж боддог шүү. Эрлийз адуутайгаа холиод уралдчихаар хаа холоос зорьж ирсэн хөдөөгийн уяачдын хувьд хүндрэлтэй байгаа юм.
-Саналыг тань уламжлах болно оо. Ярилцсанд баярлалаа.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна