Уран барилдаант хурц арслан түрүүллээ
Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвийн 50 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл нараар манлайлуулсан хүчит 208 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Баян-Өлгий аймгийн харьяат, сумын заан К.Нурлан а.х Ж.Мандахбаярыг дагаж тахимдаад, Говь-Алтай аймгийн харьяат, сумын заан Я.Бумбаяр а.н Г.Пүрэвдоржийг нааж хавираад, Өвөрхангай аймгийн Тарагт сумын заан Ж.Бямбадоньд Завхан аймгийн Их-Уул сумын заан Д.Дэмиддоржийг сугадаж мушгиад, Төв аймгийн Бүрэн сумын заан Ш.Базарсад Булганы Орхоны Э.Сумьяабатыг сууж өмсөөд, Хөвсгөл аймгийн Галт сумын заан П.Доржрагчаа Өвөрхангай аймгийн Өлзийт сумын заан С.Төмөрбаатарыг дагуулж хөмрөөд, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын заан Б.Цэдэнсодном Архангайн Э.Нандин-Эрдэнийг татаж мордоод, Увс аймгийн Наранбулаг сумын заан М.Улаанхүү Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын заан Н.Загархоролыг хөлд нь ороод, Ховд аймгийн Буянт сумын заан Б.Сосорбарам Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын заан Г.Бат-Эрдэнийг хонгодоод, Өвөрхангай аймгийн Баянгол сумын заан С.Даваадорж Ховдын Н.Амарсайханыг хонгодож дээр цацаад тус тус нэг давав.
Хоёрын даваанд сумын заан Б.Цэдэнсодном а.а Б.Хашбатыг сугадаж өргөөд, сумын заан Б.Баяраа а.а Л.Нямбаярыг хонгодоод, с.з Х.Энхчулуун а.а Давж. Батбаярыг сугадаж дайрч мордоод, а.н М.Тэгшбаяр а.а Б.Отгонбаатарыг хонгодож цацаад, а.н Б.Уртнасан а.а Б.Хаш-Эрдэнийг мушгиад дутуудахад дагуулж татаад, а.а Т.Сүрэнжав а.н Ц.Саранзолбоог өмсөөд, а.а С.Ерөөлт с.з С.Даваадоржийг хөлд нь ороход гуядаад, а.н М.Бэлгүтэй а.а Д.Амарсайханыг шуудагнаас татаж хөөгөөд, а.н Г.Ганбаатар а.а Ж.Алтаншагайг араар нь мордоод, а.н Ш.Нямсайхан а.х Д.Тогтохжаргалыг давуулж гуядаад, а.х Б.Төрмагнай а.х Б.Анхбатыг гар таллаж даацтай тахимдаад, а.а П.Баярхүү с.з Д.Батмөнхийг давуулж гуядаад тус тус давав. Мөн энэ даваанд а.з Л.Цээсүрэн а.н Ц.Отгонбаттай, а.з Л.Отгонбаатар а.н Ц.Сандагдоржтой оноолт таарсан нь үзүүштэй сайхан барилдаан байлаа.
Гурвын даваанд а.н Ц.Сандагдорж а.х.а Н.Жаргалбаярыг мордоход дагуулж хутгаад, а.а Ч.Ганзориг с.з Б.Цэдэнсодномыг тахимдаад, а.а Т.Сүрэнжав а.х Х.Батбаярыг өмсөөд, а.а А.Давааням а.н Г.Ганбаатарыг сугадаж мушгихад мэдэрч ард нь гишгээд давав. Мөн энэ даваанд а.х Д.Бат-Эрдэнэ а.а Ж.Мөнгөнийг, ц.з Э.Тулга а.х.а С.Ариунбилэгийг, а.н.н Т.Ядамсүрэн а.а Д.Анарыг тус тус шороодуулав. А.а Н.Золбоо, с.з Х.Энхчулуун нарын барилдаан маргаантай болж ахин барилдахад арслан давлаа.
Оноолтын даваанд хурц арслан Ш.Мөнгөнбаатар хөлийн бэртлээс шалтгаалж а.н Ц.Сандагдоржтой хүч гарган барилдсангүй шороодов. Мөн а.х Д.Бат-Эрдэнэ а.а Д.Батжаргалыг шахаж татаад, а.а С.Ерөөлт а.а Г.Түмэнжаргалыг зайлж хавираад, а.а Ч.Ганзориг а.а Т.Сүрэнжавыг хонгодоод, а.а А.Давааням а.а Б.Номиндалайг мэхээ дутуудуулахад дагуулж сунгаж татаад, а.а П.Баярхүү а.з Л.Цээсүрэнг давуулж гуядаад тус тус давав. Мөн энэ өдрийн хамгийн уран барилдааныг аймгийн залуу арслан Б.Гончигтавхай үзүүллээ. Тэрбээр а.а П.Мөнхбатад толгой уургалуулсан байдлаас тун хурдан гарсан бөгөөд дан шуудагдсан барьцнаас зүүн талдаа гар ачаад үзэгчдийг шуугиулав. Нэгийн даваанд залуу арслан амныхаа бөхийг мөн энэ мэхээрээ тун даацтай унагаж харагдсан.
Тавын даваанд хурц арслан Д.Цэвэлсодном гоц мөргөж, а.а П.Баярхүү а.а З.Наранбаатарыг шуудагдаж түрээд, а.а С.Ерөөлт а.х Д.Бат-Эрдэнийг гар таллаж татангууд зүүн талдаа хавсраад, а.а Б.Гончигтавхай а.а А.Даваанямыг сөрж хонгодож цацаад давав.
Зургаагийн даваанд а.х.а Д.Цэвэлсодном а.а П.Баярхүүг зүүн хутгаад, а.а Ч.Ганзориг а.а Б.Гончигтавхайг тахимдаж дэрлээд давлаа.
Их шөвөгт хурц арслан Б.Одгэрэл хурц арслан Д.Цэвэлсодномыг давхар хамж дайраад, а.а Ч.Ганзориг а.а С.Ерөөлтийг хөнтөрч суйлаад давав.
Үзүүр түрүүний барилдаан тун сонирхолтой болж хурц арслан ардаа алдсан боловч тун ч тэвдэлгүй барьцыг задлаад улмаар зүүн талдаа хутгаж хөмрөөд давснаар энэхүү барилдаанд түрүүллээ.
Оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар– с.зБ.Баяраа
2. а.х.а Д.Цэвэлсодном– а.н О.Мөнх-Ирээдүй
3. а.х.а С.Ариунбилэг – ц.з Э.Тулга
4. а.х.а Н.Жаргалбаяр – а.н Ц.Сандагдорж
5. а.х.а Б.Одгэрэл– а.х Д.Энхбаяр
6. а.а Д.Батжаргал– а.з Д.Гантогоо
7. а.а Б.Батхуяг– а.х Б.Жавхлансайхан
8. а.а П.Баярхүү– а.н Б.Уртнасан
9. а.а Ж.Мөнгөн –а.хД.Бат-Эрдэнэ
10. а.а Г.Батням– а.з Х.Мөнхжаргал
11. а.а Ч.Ганзориг– с.з Б.Цэдэнсодном
12. а.а С.Ерөөлт– а.н М.Билгүүдэй
13. а.а Т.Пүрэвсүрэн– а.хБ.Төрмагнай
14. а.а Б.Номиндалай– а.н Т.Юмжаргал
15. а.а Ж.Сүхбат –а.х Д.Батсүх
16. а.а П.Мөнхбат– а.н М.Тэгшбаяр
17. а.а Н.Ганзориг - а.н.н Д.Аззаяа
18. а.а Н.Золбоо– с.з Х.Энхчулуун
19. а.а Б.Гончигтавхай– а.н Ш.Нямсайхан
20. а.а А.Давааням - а.н Г.Ганбаатар
21. а.а З.Наранбаатар– а.х Б.Зоригтбаатар
22. а.а Г.Түмэнжаргал– а.х Т.Дүүрэнсаран
23. а.а Т.Сүрэнжав– а.х Х.Батбаяр
24. а.а Д.Анар - а.н Т.Ядамсүрэн
25. а.з Л.Батзориг– а.з Д.Буянт
26. а.з Л.Цээсүрэн– а.з М.Даваасүрэн
Дөрвийн даваа
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.н Ц.Сандагдорж
2. а.х.а Д.Цэвэлсодном– а.н.нТ.Ядамсүрэн
3. а.х.а Б.Одгэрэл– а.х Д.Батсүх
4. а.а Д.Батжаргал –а.хД.Бат-Эрдэнэ
5. а.а Б.Батхуяг – ц.з Э.Тулга
6. а.а П.Баярхүү – а.з Л.Цээсүрэн
7. а.а Г.Батням – а.зЛ.Батзориг
8. а.а Ч.Ганзориг– а.а Т.Сүрэнжав
9. а.а С.Ерөөлт– а.а Г.Түмэнжаргал
10. а.а Т.Пүрэвсүрэна.а– а.а З.Наранбаатар
11. а.а Б.Номиндалай–а.а А.Давааням
12. а.а П.Мөнхбат – а.аБ.Гончигтавхай
13. а.а Н.Ганзориг – а.аН.Золбоо
Тавын даваа
1. а.х.а Д.Цэвэлсодном– гоцмөргөв
2. а.х.а Б.Одгэрэл– ц.з Э.Тулга
3. а.а П.Баярхүү– а.а З.Наранбаатар
4. а.а Ч.Ганзорига– а.н Ц.Сандагдорж
5. а.а С.Ерөөлт– а.х Д.Бат-Эрдэнэ
6. а.а Н.Золбоо – а.з Л.Батзориг
7. а.а Б.Гончигтавхай– а.а А.Давааням
Зургаагийн даваа
1. а.х.а Д.Цэвэлсодном– а.а П.Баярхүү
2. а.х.а Б.Одгэрэл– гоцмөргөв
3. а.а Ч.Ганзориг– а.а Б.Гончигтавхай
4. а.а С.Ерөөлт– а.з Л.Батзориг
Долоогийн даваа
1. а.х.а Д.Цэвэлсодном – а.х.а Б.Одгэрэл
2. а.а Ч.Ганзориг– а.а С.Ерөөлт
Наймын даваа
1. а.х.а Б.Одгэрэл – а.а Ч.Ганзориг
Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна