“Бишрэлт гүний хурд” МСУХ шинэ өргөөтэй боллоо
А.Тэлмэн
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Бишрэлт гүний хурд” МСУХ шинэ байртай болжээ. Тэд шинэ өргөөнийхөө нээлтийг энэ сарын нэгэнд хичээлийн шинэ жилийн уламжлалт бэсрэг наадамтай хамт зохион байгуулсан юм.
Үдээс өмнө хурдан хязаалан, дааганы уралдаан явагдаж, өсвөрийн бөх /14-өөс доош, 15-аас дээш насны/, үндэсний сурын аваргаа тодруулсан.
Хурдан хязаалангийн уралдаанд 15 үрээ уралдаж,
1. Булган аймгийн Баяннуур сумын уяач С.Манлайбаярын халтар
2. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Буянбаатарын цоохор
3. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Дэндэвдоржийн хонгор
4. Архангай аймгийн Өлзийт сумын уугуул, сумын Алдарт уяач М.Дэмбэрэлийн хар
5. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Тээг” багийн уяач М.Өсөхзаяагийн хээр тус тус түрүүлж, айрагдлаа.
Түүнчлэн хурдан дааганы уралдаанд мөн тийм тооны хүлэг мордож,
1. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Дэндэвдоржийн шар халтар
2. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Банзар” багийн уяач Б.Батсүхийн хээр
3. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Дэндэвдоржийн сартай зээрд
4. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Мааньт” багийн уяач С.Эрдэнэбилэгийн хүрэн алаг
5. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Хүрэнт” багийн уяач Д.Эрдэнэпүрэвийн хээр тус тус хурдаллаа.
Сүүлийн үед Хишиг-Өндөр суманд үндэсний сур харваа эрчимтэй хөгжиж байгаа гэнэ. Хос малгайтан сурагч ч олон байдаг аж. Тухайлбал, тус сумын сургуулийн сурагч Ганзориг, Баттулга нар бөх, сураар хичээллэдэг. Отгонбаяр хэмээх хүү бүр морь уядаг гэнэ. Түүнчлэн Мянганбаяр гэдэг хүү шаггүй цоллооч юм билээ. Хишиг-Өндөр сумын сургуулийн 90 жилийн ой саяхан болсон бөгөөд сурагч Б.Долгоржав үндэсний сур харваанд түрүүлсэн байна.
Мөн наадмын үеэр манай Монгол орноор жуулчилж яваа Швейцарийн иргэн өсвөрийн бөхийн барилдаанд амжилт гаргасан Мөнхбаяр, түрүү дааганы унаач С.Тэмүүлэн нарт бэлэг дурсгалын зүйлс гардуулсан юм.
Үдээс хойш 15.00 цагт “Бишрэлт гүний хурд” МСУХ-ны шинэ өргөөний нээлтийн баярын үйл ажиллагаа эхэлсэн. Нээлтэнд Булган аймгийн “Булганхангай” МСУХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Б.Батсайхан, Хишиг-Өндөр сумыг хариуцсан тэргүүлэгч Б.Ууганбаяр, “Сэцэд” компанийн захирал, “Бишрэлт гүний хурд” МСУХ-ны тэргүүн Д.Батбаяр болон тус сумын удирдлагууд, уяачид, иргэд оролцлоо. Шинэ өргөөний нээлтийн үйл ажиллагааг “Булганхангай” МСУХ-ны тэргүүлэгч Б.Ууганбаяр хөтөлж шаггүй хөтлөгч гэдгээ харуулна лээ. Түүнчлэн Хишиг-Өндөр сумын сургуулийн сурагчдын морин хуурын хамтлаг морин хуурын аялгуу эгшиглүүлж, Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн ХЦДБЧ-ын гоцлол дуучин Х.Батболд ая дууны цэнхэр хадаг өргөсөн юм.
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна