"Хотгойдын хурд-3" уралдааны түрүү, айргийн их морьд

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 03 -нд

Их нас-229
1.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, МУ-ын Гавьяат дасгалжуулагч Доржийн Баясгалангийн Суман хүрэн.  Улс, бүсийн наадмын хоёр түрүү, хоёр айргийн эзэн хүрэн морийг 699 дугаартай 10 настай Мөнх-Отгон унаж хурдлуулжээ.
2.Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын “Чонон саарал”. АХ-ын 93 жилийн үндэсний их баяр наадамд аман хүзүүнд хурдалсан энэ хүлгийг 519 дугаартай есан настай Отгонбаяр хүү унажээ.
3.Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Б.Буяннэмэхийн “Жигүүр хул”. “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нэрэмжит хаврын бүсийн уралдаанд хоёр айрагдсан энэ хүлгийг 115 дугаартай долоон настай Бумбабаатар хүү унажээ.
4.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, “Сэлбэ Плаза”компанийн захирал Д.Төртогтохын халиун халтар. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан угшилтай энэ морийг МУ-ын Манлай уяач Ц.Цэнд-Аюуш уяж, 10 настай О.Баярцогт хүү унаж хурдлуулжээ.
5.Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Н.Гансүхийн хээр. Аймгийн бүсийн уралдаанд нэг түрүүлсэн хээр морийг 139 дугаартай 14 настай Очирсум хүү унаж хурдлуулжээ.
6.Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Алаг-Уулын Даншиг хар.Унаач 381 дугаартай 12 настай Ганхуяг.
7.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уяач Л.Төмөрбаатарын бор. Унаач 564 дугаартай 11 настай Г.Ганчулуун
8.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Л.Баярхүүгийн хээр. Аймгийн бүсийн уралдаанд айрагдаж Галт сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд аман хүзүүдсэн энэ хурдан буянг 088 дугаартай 13 настай Мягмар унаж хурдлуулсан байна.
9.Булган аймгийн Могод сумын уугуул МУ-ын Манлай уяач Ц.Цэнгэлийн хээр. Унаач 351 дугаартай 12 настай М.Мөнгөншагай.
10.Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Ч.Нанжидсүрэнгийн Бөөдий бор. Их-Уул сумынхаа наадамд түрүүлсэн бор морийг 388 дугаартай 10 настай Гал-эрдэнэ унаж уралдсан байна.
11.Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Жадамбаагийн сартай зээрд. Унаач 019 дугаартай 14 настай Мөнхдэлгэр
12.Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Нармандахын бор. Аймгийн бүсийн уралдаанд нэг айрагдаж сумынхаа наадамд гурав дараалан түрүүлсэн.
13.Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Даваацэрэнгийн хүрэн халзан.Аймгийн бүсийн наадамд нэг түрүүлж,хоёр айрагдсан хурдан буянг222 дугаартай 10 настай Лхагважамц унаж хурдлуулсан байна.
14.Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Махбалын сартай зээрд. Унаач 585 дугаартай 11 настай Гантулга
15.Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Нацагдоржийн ягаан халзан. Ягаан халзан морь соёолондоо Завхан аймагт болсон бүсийн наадамд айрагдаж байсан бол энэ жил хавчигтаа төрөлх сумынхаа түүхт 90 жилийн ойд түрүүлжээ. Халзан морийг133 дугаартай 14 настай М.Аварзэд унаж хурдлуулсан байна.
"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын алба Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна