Г.Мөнхсайхан: Хүрэн морь улсын наадмын хоёр дахь айргийг авчирлаа

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 01 -нд

-Төрийн наадамд их морь айрагдуулсан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Баяр наадам сайхан болж, хүрэн морь маань айрагдлаа. Баяртай байна. Хоёр жилийн өмнө АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны ангилалд хээр азаргаа айрагдуулж байсан. Хүрэн морь маань улсын наадмын хоёр дахь айргийг авчирлаа.
-Бүсийн наадмуудад бол хэд хэд оруулчихсан байх шүү?
-2009 оны Дорнодын зүүн бүсийн уралдаанд хээр даага аман хүзүүдүүлж, 2012 онд Өмнөговьд болсон хаврын бүсийн уралдаанд халтар азаргаа түрүүлгээд, зун нь улсын наадмын дараа төвийн бүсийн уралдаанд хээр азаргаа аман хүзүүдүүлж байсан. Мөн 2011 оны “Тамирын хурд”-д шүдлэн аман хүзүүдүүлж байсан.
 -Ер нь хэдий үеэс хурдан хүлгийн уяа эвлүүлж байгаа вэ?
-2008 оноос хойш.
-Энэ жилийн баяр наадамд хэдэн насны морь мордуулав. Их мориноос бусад нь яаж давхисан бэ?
-Даага 40 хэдээр, шүдлэн үрээ 30 хэдээр давхисан юм уу. Бусад нь араар ирэх шиг болно лээ. Уг нь нас насанд мордуулсан.
-Улсын наадмыг залгаад бүсийн уралдаанууд болдог. Хаана очиж наадах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Хүрэн морь, уяач Бямбадорж хоёр маань Баянхонгор явж уралдана даа. Би ч өөрөө “Дорнын унага” гал гэдгээрээ Дорноддоо очиж наадах байх.
-Дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №55

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна