“Хотгойдын хурд-3” уралдааны түрүү, айргийн азарганууд

Наранхүү
2014 оны 9-р сарын 01 -нд

Азарга-148
1.Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэвийн  “Саран хүрэн”. Хүрэн азарга уяачийн унаган адуу бөгөөд 770 дугаартай 12 настай Э.Мөнхням  хүү унаж хурдлуулжээ.
2.Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат залуу уяач Дамдинсүрэнгийн Ариуннарангийн “Ноён хээр”. Унаач 86 дугаартай 12 настай Д.Баасандорж 3.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, аймгийн Алдарт уяач, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нарийн бичгийн дарга Түдэндоржийн Болдбаатарын  халиун. АХ-ын 93 жилийн ой төрийнхөө их баяр цэнгэлд аман хүзүүнд хурдалсан энэ хурдан буянг 737 дугаартай 10 настай Б.Ганхүү хүү унаж уралдсан байна.
4.Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мөнхөөгийн Бат-Очирын “Хуягт” халтар. АХ-ын 92 жилийн ой, Хөвсгөл аймгийн баяр наадамд түрүүлж, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нэрэмжит хаврын бүсийн наадамд нэг түрүүлж, хоёр аман хүзүүдсэн энэ хурдан буян өнөө жил  Тосонцэнгэл сумынхаа 90 жилийн ойд айргийн таваар давхиж , Төмөрбулаг сумын наадамд түрүүлсэн билээ. Хуягт халтарыг 499 дугаартай 12 настай Т.Чойдогжамц хүү унаж хурдлуулсан юм.
5.Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын Богд хүрэн. Хүрэн азаргыг 519 дугаартай есөн настай Г.Отгонбаяр хүү унажээ.
6.Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат Б.Баасансүрэнгийн хүрэн халзан. Унаач 317 дугаартай 13 настай Б.Булган
7.Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Өсөхбаярын Толин хул. Унаач 013 дугаартай 14 настай Б.Лхагвабаяр
8.Төв аймгийн Баяндэлгэр сумын уяач З.Цэндийн  хүрэн. Унаач  249 дугаартай 12 настай А.Баярмагнай
9.Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Пүрэвдоржийн “Мустанг” хонгор. Унаач 133 дугаартай 14 настай М.Аварзэд
10.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Д.Төртогтохын буурал. Унаач 051 дугаартай 13 настай Батцоож

"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын алба Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна