НМСУХ-ны тэргүүлэгчид “Морьтон Монгол” төслийн залуусыг эргэлээ

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 28 -нд

Эх орноо эрдэнэт хүлгийн хамтаар нар зөв тойрч буй “Морьтон Монгол” төслийн залуус нийт замынхаа 60 гаруй хувийг туулж, Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирээд байна. Монгол хүний эр зориг, тэвчээр хатуужил, монгол морины тэсвэр, туулах чадварыг гайхуулж, морь унаж эдлэх их соёлыг түгээж буй золбоолог залуусаа Монголын Морин Спорт Уяачдын Холбоо дэмжин өөрийн салбар холбоододоо уриалга хүргүүлсний дагуу энэ сарын 23-нд Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүлэгчдийг төлөөлж Тэргүүн М.Мөнхбаясгалан, Дэд Тэргүүн Д.Очирсүрэн, нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр, тэргүүлэгч Ц.Баянжаргал, С.Ганболд нар Сэлэнгэ аймагт хүрэлцэн очиж төслийн залууст сэтгэлийн бэлэг гардуулж, аян замын ерөөл дэвшүүлэн, дөрөөг нь сүүгээр мялаажээ. Дашрамд сонирхуулахад эх орноо морьтойгоо тойрч байгаа таван залууг аялалын гараагаа эхлэхэд нь Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүлэгчид агт морь, аялалын хувцас, майхан, морины тэжээл зэргийг хандивлаж байсан юм.
У.Энхмаа
 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна