Гарамгай мэргэн манлайлав

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 27 -нд

Түүхт ой давхацсан баяр наадам өргөн дэлгэр болсны өөр нэгэн баталгаа нь мэргэчүүл чуулсан сурын харваа байлаа. Халхгол сумын түүхт 90 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд МУ-ын Гарамгай мэргэн Х.Оюунчимэг, Хошой мэргэн Ц.Баасанхүү, буриад сурын Хошой мэргэн Д.Цэцэг, МУ-ын Мэргэн С.Энхтунгалаг тэргүүтэй  40 гаруй харваач цэц мэргэнээ шалгасны тав нь аймгийн мэргэн, 10 нь спортын мастер, нэг нь спортын дэд мастер цолтой байсан юм. Эрэгтэй харваачдаас 40 сумнаас 34 онож аймгийн Мэргэн О.Сүхбаатар тэргүүлсэн бол спортын мастер Б.Лхагвадорж 28 онож удаалан, улсын мэргэн Ц.Баасанхүү 27 оноогоор гуравт бичигдлээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд МУ-ын Гарамгай мэргэн Х.Оюунчимэг 37 онож тэргүүлсэн бол аймгийн Мэргэн, спортын мастер Ч.Гандаваа 35 оноогоор удаалж, МУ-ын Мэргэн Д.Цэцэг 31 оноогоор гуравдугаар байрт шалгарсан юм.
Монгол Улсын Үлэмж дархан мэргэнээр манлайлуулсан шагай харвааны тэмцээний багийн харвааны төрөлд Хэрлэн сумын харьяат, аймгийн Гоц мэргэн Ч.Батбаяр ахлагчтай баг түрүүлж, Халхгол сумын харьяат Ч.Энхцог ахлагчтай баг удаалан, Хэрлэн сумын харьяат, ахмад харваач Х.Гантөмөр ахлагчтай баг гуравдугаар байрт шалгарсан. Харин цуваа харвааны төрөлд Халхгол сумын харьяат, улсын Үлэмж дархан мэргэн Д.Ганбат тэргүүн байр, Хэрлэн сумын харьяат, аймгийн Гоц мэргэн Д.Батдорж дэд байр, Хөлөнбуйр сумын харьяат, аймгийн Гоц мэргэн Ч.Батбаяр гутгаар байрыг тус тус эзэллээ.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна