Айрагдаж, аман хүзүүдлээ

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 25 -нд

TV караоке нэвтрүүлгээрээ олонд танигдсан жүжигчин Ё.Алтангэрэл Шувуу фабрик буюу Туул тосгоны хүүхэд. Хүүхэд насны нандин дурсамж хадгалагдаж үлдсэн төрөлх нутгийнхаа 50 жилийн ойд хүрэлцэн ирж, хөтлөгчийн албанд томилогдсон тэрээр морь цоллох үеэр хөөрхөн бантагнуулаад авна лээ. Түрүүлж, айрагдсан морьдыг танилцуулж байхдаа “...айргийн гуравт  Хан-Уул дүүргийн уяач И.Бархүүгийн саарал алаг, айргийн дөрөвт Хан-Уул дүүргийн уяач Г.Оюунболдын хул, айргийн тавд “Гачуурт хурд” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ү.Атарсайханы шарга халзан тус тус хурдалж аман хүзүүдлээ” хэмээн сэхий ч үгүй зарласан түүнийг наадамчин хошигнов уу, аль эсвэл аман хүзүүдэх гэдгийг мэддэггүй хэрэг үү хэмээн жиг жуг хийнэ билээ.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна