Алдартын аргамаг хонгор

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 11 -нд

Төрийнхөө их баяр цэнгэлд Толбот хүрэн үрээгээ түрүүлгэж, хоймор нутгийнхаа нэрийг дуурсгасан Монгол Улсын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэвийн унаган хонгор азарга АХ-ын 93 жилийн ойд наймт  хурдаллаа. Алдарт өнөө жилийн баяр наадамд есөн насны морьтой ирсэн бөгөөд шүдлэн долоолж, азарга наймлан, бусад нь модтой давхисан аж. Газар газрын шандаст 222 хурдан хүлгээс наймт хурдалсан Алдартын аргамаг хонгорыг товчхон танилцуулбал:
Угшил гарвал:Хонгор азарганы эцэг талыг нь хөөвөл Хэнтий аймагтаа хурдалж, олноосоо Дархан цавьдар хэмээх алдрыг хүртсэн Галшар угшилтай цавьдар азарга. Харин эх тал нь Тэс угшилтай Алдартын унаган гүү байдаг аж.
Амжилтын товчоон:
2012 онд соёолондоо:
Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв
2014 онд долоотой азарга:
АХ-ын 93 жилийн ой улсын наадамд наймт тус тус хурдалжээ.

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна