Нүүрсийг хийжүүлэхэд Mицубиши Хитачи Повер Системс компанитай хамтран ажиллана

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 07 -нд

Экспортлох боломжгүй эрчим хүчний нүүрсний баялаг нөөцийг ашиглан нэмүү өртөг шингэсэн байгаль орчинд ээлтэй дизель болон хийн түлш үйлдвэрлэх зорилготой нүүрс шингэрүүлэх төслийг хэрэгжүүлэх байгаа M Си Эс Холдинг ХХК нь Японы Mицубиши Хитачи Повер Системс компанитай  хамтран ажиллах санамж бичигт Токио хотноо гарын үсэг зурлаа. Уг төсөлхэрэгжсэнээр манай улсын түлш шатахууны импортын хараат байдлыг бууруулж уул уурхай, дэд бүтэц зэрэг аж үйлдвэрийн тэргүүлэх салбаруудын дизель түлшний зарим хэрэгцээг найдвартай хангахаас гадна нийгмийн тулгамдсан асуудал болсон Улаанбаатар хотын агаарын бохирдыг багасгахад хувь нэмрээ оруулж гэр хорооллын халаалтын түүхий нүүрсний  хэрэглээг хийн түлшээр орлуулах юм.
Японы Мицубиши, Хитачи компаниуд нь нүүрс шингэрүүлэх төслийн техникийн чухал хэсэг болох нүүрс хийжүүлэх технологийг 30 гаруй жил боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бөгөөд хамтран байгуулсан Mицубиши Хитачи Повер Системс компаниараа дамжуулан өндөр үр ашигтай, баталгаатай технологийг санал болгож байгаа билээ.
Цаашид M Си Эс Холдинг ХХК, Японы Mицубиши Хитачи Повер Системс компани нь нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн техникийн болон бизнесийн оновчтой шийдлийг гаргах чиглэлд хамтран ажиллахаар болжээ.
Энэхүү үйл явдал нь Монгол-Японы хувийн хэвшлийн компаниудын түншлэлд үндэслэсэн томоохон хамтын ажиллагааны хэлбэр төдийгүй хоёр улсын бизнесийн салбарын харилцааг шинэ шатанд гаргахад дөхөм үзүүлж байна.
Нүүрс шингэрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газрын тууштай дэмжлэг нэн шаардлагатай гэж талууд үзжээ.
mcs.mn saitaas

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна