Даншиг алаг

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 07 -нд

Говийн бүсийн хоёр ч уралдаанд түрүүлж, моринд хайртай түмнээсээ Даншиг алаг хэмээн алдрыг хүртсэн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Монхдойн Жаргалсайханы хул азарга АХ-ын 93 жилийн ойдоо долоод хурдалсан. Дааган цагаас эхлэн уягдсан олон хоногийн чанга уяатай Даншиг алаг өнөөдрийн байдлаар том жижиг наадмуудаас 23 медаль хүртээд буй хурдан хүлэг юм.Ингээд алаг азарганы угшил гарвал, амжилтын түүхийг хүргэе. 
Угшил гарвал: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, сумын Алдарт уяач Дорлигжавын Арсланбаатарын унаган адуу.Д.Арсланбаатар Алдарт 2004 оны Алтан-Овооны их тахилга наадамд саарал алаг азаргаа айргийн гуравт хурдлуулж байсан хийморилог уяач билээ. Даншиг алаг дээр дурьдсан саарал алаг азарганы төл. 2007 онд дааганд нь одоогийн эзэндээ ирж, очсон цагаасаа эхлэн түрүүлж айрагдан баярын магнайг нь тэнийлгэж буй буянт хүлэг юм.
Амжилтын товчоон:
2007 онд даагандаа:
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд болсон бооцоот уралдаанд аман хүзүүнд хурдалснаас хойш том жижиг нийлсэн наадмаас 23 медаль хүртсэн бөгөөд тэдгээрийн 10 алт, найм нь мөнгө, таван хүрэл медаль юм. Уншигч таныг чилээхгүйн үүднээс томоохон наадмын амжилтыг товчлон хүргэе.
2011 онд хавчиг азарга:
“Говьшанхын хурд-4” говийн бүсийн уралдаанд түрүү
2012 онд долоотой азарга:
“Их мандал-2012”говийн бүсийн уралдаанд түрүү
2013 онд наймтай азарга:
Дорноговь аймгийн баяр наадамд түрүү
АХ-ын 92 жилийн ой улсын баяр наадамд 19
Шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд 23
2014 онд естэй азарга:
АХ-ын 93 жилийн ой улсын баяр наадамд долоод тус тус хурдалжээ. Тэнэгэр говийн тэнхээт хүлгэдийн нэгээр тодроод буй "Даншиг алаг" 2012, 2013 оны аймгийн шилдэг азаргаар шалгарч байжээ.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна