Уралдаанч Б.Эрхчөлөө: Хүрэн азарга маань хурдан байлаа

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 06 -нд

-АХ-ын 93 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд хүрэн азарга унаж айргийн дөрөвт хурдлуулсан дүүдээ баяр хүргэе.
-Баярлалаа. Анх удаа улсын наадамд морь унаж уралдлаа, гоё байна. Хүрэн азарга маань хурдан байлаа.
-Хүрэн азаргатайгаа өмнө нь хаана уралдаж ямар амжилт гаргаж байсан бэ?
-Нэг их том наадамд уралдаагүй ээ. Ноднин Өлзийт суманд түрүүлсэн. Мөн Эрдэнэцагаан сумын бурхан залах наадамд түрүүлж байсан.
-Уралдахын өмнө Эрдэнэбилэг ах нь юу гэж захиж мордуулсан бэ?
-Дээр гараад ирвэл дараад яваарай гэсэн.
-Ер нь улсын чанартай бүсийн наадамд оролцож байсан уу?
-Ноднин Хэнтийн бүсэд шүдлэн үрээ унаж айрагдсан.
-Улсын наадамд анх удаа оролцож байгаа ч таньдаг уралдаанч хүүхдүүдтэй тааралдав уу?
-Тааралдсаан. Аман хүзүүддэг халиун азаргыг унасан Ганхүүг таньдаг. Манай аймгийн Эрдэнэцагааны хүүхэд л дээ.
-Айргийн тавд морьдоо хурдлуулсан хүүхдүүдийг сая төгрөгийн хадгаламжийн эрхээр шагнасан шүү дээ?
-Хадгаламжаа өөртөө л зориулна даа.
-Эрхчөлөө хурдан морь унаад хэдэн жил болж байгаа вэ?
-Гурван жил болж байна. Одоо 13 настай. Морь унаж сураад Гансүх ахынхаа уясан адууг анх унаж байсан.
-Анхны амжилтаа ямар уралдаанаас хүртэж байв?
-Жижиг наадамд л оролцсон доо.
-Ер нь хурдан морь унахын сайхан нь юу байдаг юм бэ?
-Юм юм л байдаг. Айрагдаж, түрүүлэх нь сайхан. Ер нь морио унаад уралдах сайхан.
-Улсын наадмыг залгаад бүсийн наадмууд эхлэх гэж байна. Хүрэн азаргатайгаа бүсэд уралдана биз дээ?
-Дорнодын бүсэд уралдана даа.
-За баярлалаа.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна