“Говийн бүсийн хурд” уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 05 -нд

Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, Говийн бүсийн хурд даншиг наадам Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдсан бөгөөд сүргийн манлай азарганы уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгэдийг танилцуулж байна.
Азарга
1. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Бүрэнтөрийн хүрэн халзан. Хурдан хүрэнг 189 дугаартай Батгэрэл хүү унаж хурдлуулжээ.
2. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Жаргалсайханы бор. Бор азаргыг 688 дугаартай Шинэбаяр хүү унаж хурдлуулжээ.
3. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул Л.Ганхүлэгийн хүрэн. Хүрэн азаргыг 538 дугаартай Өсөхбаяр хүү унаж хурдлуулжээ.
4. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Д.Мөнхдэлгэрийн халтар. Халтар азаргыг 51 дугаартай Б.Тэмүүжин хүү унаж хурдлуулжээ.
5. Баянхонгор аймгийн Богд сумын уугуул С.Хүрэлсүхийн шарга. Шарга азаргыг 124 дугаартай Базаррагчаа хүү унаж хурдлуулжээ.
6. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Р.Сүхбаатарын хонгор. Хонгор азаргыг 62 дугаартай Лхагвабаатар хүү унаж хурдлуулжээ.
7. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Азбилэгийн цавьдар. Цавьдар азаргыг 159 дугаартай Ж.Дүүнхэрсүрэн хүү унаж хурдлуулжээ.
8. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Г.Батсайханы Шонхор саарал. Саарал азаргыг 115 дугаартай Н.Нархажид унаж хурдлуулжээ.
9. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул А.Ариунсайханы ягаан. Ягаан азаргыг 64 дугаартай Г.Тайван хүү унаж хурдлуулжээ.
10. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач А.Пүрэвсүрэнгийн хүрэн. Хүрэн азаргыг 77 дугаартай Ш.Чогсом хүү унаж хурдлуулжээ.
Г.Санчир

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна