М.Бадарч тун зоримог барилдаж уяачдын наадамд түрүүлэв
А.Тэлмэн 2014 оны 8-р сарын 04 -нд
Хуучны шигшээ барилдаан, эдүгээгийн уяачдын наадам сайхан боллоо. Барилдаанд у.з Б.Соронзонболд, у.х А.Бямбажав, Г.Алтангэрэл, у.н Ц.Анхбаяр, у.н Ц.Одбаяр, а.х.а Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг нараар манлайлуулсан хүчит 64 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат, сумын заан Л.Дамжин Архангай аймгийн арслан Б.Мэндсайханыг, Ховд аймгийн Зэрэг сумын харьаят, сумын заан О.Есөн-Эрдэнэ Хэнтий аймгийн начин Ц.Гэрэлт-Одыг, Дорнод аймгийн начин Ш.Нямсайхан Ховд аймгийн начин Б.Отгонцоожийг тус тус шороодуулав.
Хоёрын даваанд у.х Г.Алтангэрэл а.н Ш.Нямсайханыг нааж хавираад, а.х.а А.Алтанхуяг а.х Б.Төрмагнайг хонгодож дэрлээд, а.а А.Отгонбаатар а.х М.Ганзоригийг мушгиад, а.а М.Бадарч а.а Д.Тамирыг хоёр талдаа ээлжилж мушгиад, а.х Э.Энх-Амгалан а.х.а Ш.Мөнгөнбаатарыг дагуулж бусгаад тус тус хоёр давав. Мөн Ховд аймгийн арслан Н.Батсайхан Увс аймгийн арслан Н.Ганзоригтой оноолт таарч Н.Ганзориг арслан тун уран бусгасан бөгөөд Н.Батсайхан арслан унаа холтойгоо харуулж тэвэрч эргээд давчихав. Сумын заануудын барилдаанд өрсөлдөж эхэлсэн хоёр залуу энэ даваанд мөн оноолт таарч а.а Б.Бат-Өлзийг бярдаж мушгихад уран барилдаант арслан дагаж баруун тахимдаад давлаа.
Гурвын даваанд а.х О.Бундхорол у.х А.Бямбажавыг хөнтөрч мушгихад үлдээд, Булганы шинэхэн харцага уран барилдаан үзүүлж у.х Г.Алтангэрэлийг, у.н Ц.Одбаяр дархан тахимдах мэхээрээ а.а Н.Батсайханыг, Өвөрхангай аймгийн заан М.Даваасүрэн а.х.а А.Алтанхуягийг тумбарайдаж дараад тус тус давав. Мөн а.а М.Бадарч а.а Н.Золбоогийн зүүн хөлийг шүүрч их дээр цацаад давснаар тун их бяртай байгаагаа харууллаа. А.а А.Отгонбаатар а.а Ш.Пүрэвгарьдтай нугалаанд таарч тахимдаад дайрахад нь дагуулж зүүн талдаа мушгиж тонгороод давснаар үзэгч олноо шуугиулав.
Дөрвийн оноолтод а.х Э.Энх-Амгалан у.з Б.Соронзонболдыг барьцгүй хавсарсан ч мэх дутуудаж өөрөө шороодсон бол а.а М.Бадарч а.а Ц.Чимэддоржийг хөмөрч зүтгээд давав. Мөн а.з М.Даваасүрэн а.а А.Отгонбаатараар, у.н Ц.Одбаяр а.х О.Бундхоролоор тус тус давж их шөвөгт шалгарлаа.
Их шөвөгт заан у.з Б.Соронзонболд а.з М.Даваасүрэнг амлаж давсан бол тунасан хоёрын барилдаанд залуу арслан давснаар үзүүр булаалдахаар шалгарав.
Үзүүр, түрүүнд Бадарч арслан тун зоримог барилдаж зүүн талдаа халз хутган давснаар шигшээ барилдаан буюу уяачдын наадамд түрүүллээ. Улсын наадмын начны даваанд барилдаад үзчихсэн арслан тун ч их бяртай, шийдэмгий, эрэмгий байлаа.
Энэ барилдааны үеэр улсын наадамд түрүүлсэн, улсын арслан Н.Батсуурь, үзүүрлэсэн у.г Ш.Жаргалсайхан, их шөвөгт шалгарсан у.з Ч.Санжаадамба, тав давж начин цолоо баталсан у.ө.и.н Р.Пүрэвдагва нарт давааны мөнгөн шагнал, цол чимгийн үнэмлэхийг гардуулсан юм. Мөн Увс аймгийн нутгийн зөвлөлөөс у.а Н.Батсуурь "Хүннү" хороололд дөрвөн өрөө байр бэлэглэсэн бол у.г Ш.Жаргалсайхан Завхан аймгийн нутгийн зөвлөл төв цэнгэлдэхийн ойролцоо гурван өрөө байр, Lexus-570 маркийн жийп машин бэлэглэв. Мөн зургаа давж дунд шөвөгт шалгарсан у.г Б.Гончигдамбад хурдан удмын морь, хуучны бүрэн хэрэглэлтэй эмээлийн хамт бэлэглэлээ. Шинэхэн начингуудаа ч мөн мялаасан юм.
Барилдааны оноолтыг хоёрын даваанаас үзнэ үү.
Хоёрын даваа.
1. Б.Соронзонболд у.з – Л.Дамжин с.з
2. А.Бямбажав у.х – О.Есөн-Эрдэнэ с.з
3. Г.Алтангэрэл у.х – Ш.Нямсайхан а.н
4. Ц.Анхбаяр у.н – М.Балжинням а.н
5. Ц.Одбаяр у.н – П.Түмэнжаргал ц.н
6. Ш.Мөнгөнбаатар а.х.а – Э.Энх-Амгалан а.х
7. А.Алтанхуяг а.х.а – Б.Төрмагнай а.х
8. А.Отгонбаатар а.а – М.Ганзориг а.х
9. Т.Занданбат а.а – О.Бундхорол а.х 10. Б.Нэргүй а.а – М.Даваасүрэн а.з
11. Д.Болдбаатар а.а – Д.Гантогоо а.з
12. М.Бадарч а.а – Д.Тамир а.а
13. Б.Бат-Өлзий а.а – Ш.Пүрэвгарьд а.а
14. Н.Ганзориг а.а – Н.Батсайхан а.а
15. Б.Батдорж а.а – Ц.Чимэддорж а.а
16. Ш.Дарханбат а.а – Н.Золбоо а.а
Гурвын даваа
1. Б.Соронзонболд у.з – Ц.Анхбаяр у.н
2. А.Бямбажав у.х – О.Бундхорол а.х
3. Г.Алтангэрэл у.х – Э.Энх-Амгалан а.х
4. Ц.Одбаяр у.н – Н.Батсайхан а.а
5. А.Алтанхуяг а.х.а – М.Даваасүрэн а.з
6. А.Отгонбаатар а.а – Ш.Пүрэвгарьд а.а
7. Д.Болдбаатар а.а – Ц.Чимэддорж а.а
8. М.Бадарч а.а – Н.Золбоо а.а
Дөрвийн даваа
1. Б.Соронзонболд у.з – Э.Энх-Амгалан а.х
2. Ц.Одбаяр у.н – О.Бундхорол а.х
3. А.Отгонбаатар а.а – М.Даваасүрэн а.з
4. М.Бадарч а.а – Ц.Чимэддорж а.а
Тавын даваа
1. Б.Соронзонболд у.з – М.Даваасүрэн а.з
2. Ц.Одбаяр у.н – М.Бадарч а.а
Зургаагийн даваа
1. Б.Соронзонболд у.з – М.Бадарч а.а
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна