Баруун бүсийн наадамд О.Хангай түрүүлж хурц арслан боллоо
А.Тэлмэн 2014 оны 8-р сарын 04 -нд
Монгол түмний их цэнгэл наадам сумдын 90 жилийн ой, аймаг бүсийн даншгуудаар үргэлжилж байна. Эдгээр даншгийн мэдээллийг уншигчдадаа хүргэе.
Ховд аймагт Галдан Бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн хурд даншиг наадам боллоо. Тусгаар тогтнолын төлөө гарамгай тэмцэгч суут Галдан Бошигтын нэрэмжит наадамд дархан аварга А.Сүхбат, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын аваргууд, улсын арслан П.Бүрэнтөгс, у.з Ц.Мягмарсүрэн, у.х Т.Амартүвшин, Б.Пүрэвсайхан, у.ө.и.н Ц.Лхагвасүрэн, у.н И.Мөнхбаатар, Н.Батзаяа нараар манлайлуулсан хүчит 256 бөх зодоглон барилдлаа.
1962 онд Ховд аймгийн баяр наадамд дархан аварга Б.Түвдэндорж, у.арслан Л.Сосорбарам нарын хүчтэнүүд хүрэлцэн очиж зодоглож байсан гэдэг. Тэгвэл энэ удаагийн даншигт дархан аварга А.Сүхбат, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарыг хүрэлцэн очсонд нутгийн түмэн сэтгэл өндөр таатай сайхан наадлаа.
Бөхийн барилдааны 4-ийн даваанд улсын дархан аварга А.Сүхбат, Ховд аймгийн арслан Г.Цэдэнбалаар 3 давсан залуу бөх Ням-Очирыг баруун талдаа өсгийлдөж хавсраад хамгийн эхэнд давав. Залуу аварга С.Мөнхбат сумын заан Ж.Мухтарыг гар таллаж татаад, улсын арслан П.Бүрэнтөгс а.н Б.Уртнасанг хөнтрөөд, у.х Т.Амартүвшин а.н Ш.Баяржаргалыг хонгодоод, у.х Б.Пүрэвсайхан а.н Б.Отгонцоожийг холоос хавираад, у.ө.и.н Ц.Лхагвасүрэн а.н Б.Энхбатыг мушгиад, у.н И.Мөнхбаатар у.з Ч.Батзоригийн төрсөн дүү а.н Ч.Ганболдыг зүүн талдаа татаж хавираад, у.н Н.Батзаяа а.н.н Ц.Адъяаг хонгодож дээр цацаад, а.а Б.Бат-Өлзий а.х Б.Анхжаргалыг гар зөрүүлж татаад ард нь гараад, а.а О.Хангай а.х Г.Энхбилэгийг мордож дайраад, а.а Н.Батсайхан а.х Ш.Мөнх-Одыг сэжээд тус тус давлаа. Мөн аймгийн шинэхэн арслан Б.Тайван Б.Баянмөнх нар оноолт таарч жүдогийн Б.Баянмөнх дархан давхар тохох мэхээрээ давсан бол Баян-Өлгийн М.Еркебулан Увсын Ц.Бямбаа арслан баруун талдаа татаж уран гоё хавсраад давлаа.
Хүчит бөхийн барилдааны 5-ын даваанд дархан аварга А.Сүхбат онжав у.н И.Мөнхбаатарыг амлаж сугадаж тонгороод дутуудахад баруун талдаа этээд давчихав. Мөн аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар у.ө.и.н Ц.Лхагвасүрэн, а.а Н.Батсайхан нарыг амлаж тун төвөггүй давцгаалаа. У.х Т.Амартүвшин а.а Б.Баянмөнхийг ард нь гараад, у.х Б.Пүрэвсайхан у.н Н.Батзаяаг зайлаад, а.а О.Хангай а.а Б.Бат-Өлзийгийн зүүн хөлд ороод, а.з Д.Бадамгарав у.з Ц.Мягмарсүрэнг суйлж давхар мордоод давлаа. Энэ наадмын хамгийн уран мэхийг улсын арслан П.Бүрэнтөгс хийсэн бөгөөд а.а М.Еркебуланыг сэнжигний барьцнаас зүүн талдаа уран сайхан суйлаад давсан юм.
Дунд шөвөгт дархан аварга А.Сүхбат у.х Т.Амартүвшинг амлаад харцага шуудагны барьцнаас зайлж бусгаад давав. Нэгэн цагт дархан аварга А.Сүхбат далай аварга цолтой, у.х Т.Амартүвшин ц.з цолтой байх үедээ бөхийн өргөөнд болдог бүхий л барилдаанд оноолт таарч байсан энэ хоёр бөх энэ наадмын дунд шөвөгт хүч үзлээ. Аймгийн арслан О.Хангай улсын аварга Г.Эрхэмбаярыг баруун талдаа дотуур өхийлдөөд, а.з Д.Бадамгарав у.ав С.Мөнхбатыг шахаж дотуур хавираад, у.х Б.Пүрэвсайхан у.а П.Бүрэнтөгсийг шуудагнаас түрээд буцааж зайлаад, давхар баруун талдаа хашиж мордоод давснаар Ховдын 4 бөх даншиг наадамдаа шалгарлаа.
Их шөвөгт улсын харцага Т.Амартүвшин аймгийн арслан О.Хангайг амласан ч арслан зүтгэж мордоод давав. Тунасан хоёрын барилдаанд залуу харцага шуудагдсан барьцнаас мөргөж хөөгөөд давснаар энэ наадмын үзүүр булаалдахараа шалгарсан үлдлээ.
Сүүлийн үед заал танхимын барилдаанд тун дээгүүр барилдаж буй Ховд нутгийн хоёр залуугийн барилдаан сайхан болж аймгийн арслан Оргихын Хангай дан шуудагнаас шахаж татаад давснаар даншиг наадмын түрүү бөхөөр тодорлоо. Үзүүрт үлдсэн залуу харцагыг нутгийн зөвлөлөөс Land cruiser 200 маркийн машинаар шагнасан юм.
Дөрвийн даваа
1. Д.ав А.Сүхбат – з.б Ням-Очир
2. У.ав С.Мөнхбат – с.з Ж.Мухтар
3. У.ав Г.Эрхэмбаяр – а.н Д.Энхболд
4. У.а П.Бүрэнтөгс – а.н Б.Уртнасан
5. У.з Ц.Мягмарсүрэн – а.н О.Очбат
6. У.х Т.Амартүвшин – а.н Ш.Баяржаргал
7. У.х Б.Пүрэвсайхан – а.н Б.Отгонцоож
8. У.ө.и.н Ц.Лхагвасүрэн – а.н Б.Энхбат
9. У.н И.Мөнхбаатар – а.н Ч.Ганболд
10. У.н Н.Батзаяа – а.н.н Ц.Адъяа
11. А.а Б.Бат-Өлзий – а.х Б.Анхжаргал
12. А.а О.Хангай – а.х Г.Энхбилэг
13. А.а Н.Батсайхан – а.х Ш.Мөнх-Од
14. А.а С.Ганхуяг – а.з Д.Бадамгарав
15. А.а Б.Тайван – а.а Б.Баянмөнх
16. А.а М.Еркебулан – а.а Ц.Бямбаа
Тавын даваа
1. Д.ав А.Сүхбат – у.н И.Мөнхбаатар
2. У.ав С.Мөнхбат – а.а Н.Батсайхан
3. У.ав Г.Эрхэмбаяр – у.ө.и.н Ц.Лхагвасүрэн
4. У.а П.Бүрэнтөгс – а.а М.Еркебулан
5. У.з Ц.Мягмарсүрэн – а.з Д.Бадамгарав
6. У.х Т.Амартүвшин – а.а Б.Баянмөнх
7. У.х Б.Пүрэвсайхан – у.н Н.Батзаяа
8. А.а Б.Бат-Өлзий – а.а О.Хангай
Зургаагийн даваа
1. Д.ав А.Сүхбат – у.х Т.Амартүвшин
2. У.ав С.Мөнхбат – а.з Д.Бадамгарав
3. У.ав Г.Эрхэмбаяр – а.а О.Хангай
4. У.а П.Бүрэнтөгс – у.х Б.Пүрэвсайхан
Долоогийн даваа
1. У.х Т.Амартүвшин – а.а О.Хангай
2. У.х Б.Пүрэвсайхан – а.з Д.Бадамгарав
Наймын даваа
1. У.х Б.Пүрэвсайхан – а.а О.Хангай
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна