“Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан шүдлэнгүүд

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 01 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93, Дорнод аймгийн 83 жил, "Дорнод талын хурд-2014" зүүн бүсийн наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 155 үрээ уралдсанаас:
1. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын бор. Бор үрээг 396 дугаартай Чогдонгийн Бямбажав унаж хурдлуулжээ.
2. Улаанбаатар хот. Налайх дүүргийн харьяат, Тод манлай уяач Г.Сандуйжавын цавьдар халзан. Цавьдар үрээг 707 дугаартай Батбаярын Мөнхжин унаж хурдлуулжээ.
3. ЗХ-ний 0232 дугаар анги, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батболдын Оч бор. Бор үрээг 109 дугаартай Батбилэгийн Буяндэлгэр хүү унаж хурдлуулжээ.
4. Дорнод аймгийн Халх гол сумын уугуул Занданбалын Хилийнхүүгийн цагаан хонгор. Цагаан хонгор үрээг 799 дугаартай Г.Мөнхзул унаж хурдлуулжээ.
5. Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэнжавын Эрдэнэцогтын хүрэн. Хүрэн үрээг 1 дугаартай Магсарын Рэнцэндорж хүү унаж хурдлуулжээ.
6. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баяраагийн Цагаанхүүгийн зээрд халзан. Зээрд үрээг 788 дугаартай Алтанчимэгийн Тулга унаж хурдлуулжээ.
7. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Паламын Мөнхжаргалын хээр. Хээр үрээг 728 дугаартай Жаргалсайханы Баярсайхан унаж хурдлуулжээ.
8. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ухны Гансүхийн хээр. Хээр үрээг 136 дугаартай Батжаргалын Эрхчөлөө унаж хурдлуулжээ.
9. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Даваасүрэнгийн Мөнх-Эрдэнийн хонгор. Хонгор үрээг 723 дугаартай Жаргалын Намуунцэцэг унаж хурдлуулжээ.
10. Дорнод аймгийн Матад сумын уугуул Төмөржилийн Ганхуурын бор. Бор үрээг 443 дугаартай Жаргалын Булганхүү унаж тус тус хурдлуулж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг баясгалаа.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна