Залуу хүчтэнүүд хүч түрсэн Завхан аймгийн наадам
А.Тэлмэн
Завхан аймгийн бөхчүүд өнөө жилийн улсын баяр наадмаар тун одтой сайхан наадсан билээ. Тэд Отгонтэнгэр хайрханыхаа өвөр бэлд нэгдсэн бэлтгэл сургуулилтад гарч түүнийхээ үр шимээр аль ч газар одтой сайхан наадаж байна. Сүүлийн жилүүдэд бөхийн өргөөнд болж буй сумын заан залуучуудын барилдаанд Завхан нутгийн залуус тун ч сайн барилдах болсон. Тэдгээр залуус өнөө жил нутгийнхаа наадамд тун сайхан барилдаж ихэнх нь цолд хүрчээ. Завхан аймгийн наадамд у.х М.Дармаабазар, у.н Г.Бат-Амгалан нараар манлайлуулсан хүчит 256 бөх зодоглосон бөгөөд Их-Уулын Батцэнгэлийн Чимэдвандан найм даван түрүүлж аймгийн арслан болсон бол Отгон сумын харьяат, бөхийн хиц галбир тун сайхантай Төрмөнхийн Бэгзсүрэн харцага үзүүрлэж аймгийн заан болжээ. Их шөвөгт Хэнтийд харцага цолд хүрсэн Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ, чөлөөтийн Пүрвээгийн Өсөхбаатар нар шалгарсан байна. Ийнхүү Ургамал сумын харьяат, Хилийн цэргийн 0277-р анги, Босоо хүлэг компаний бөх, чөлөөт бөхийн ОУХМ Пүрвээгийн Өсөхбаатар аймгийн харцага цолд хүрчээ. Мөн Завханы сумдад 10 гаруй түрүүлсэн Алдархааны Зэсрэндондовын Хангалбаатар, бөхийн өргөөний сумын заануудын барилдаанд хамгийн олон шөвгөрсөн Нөмрөгийн Ёндонпэрэнлэйн Улсболд нар аймгийн начин цолд хүрсэн байна.
Завхан аймгийн наадам өнөө жил шударга сайхан болсон бөгөөд шилдэг сумын заан Тогтохын Хайдавдорж дөрвийн даваанд унасан бол Төрмөнхийн Бэгзсүрэн тавын даваанд өөрийн төрсөн дүү Төрмөнхийн Дүгэрдоржийг амлаж давжээ. Хэдийгээр дүүгээсээ өөр хүн амлаж болох ч ах дүү хоёрын аль аль нь баттай давахыг хэлж мэдэхгүй, мөн хоёул унахыг ч үгүй гэх газаргүй тул Бэгзсүрэнгийн энэ шийдвэр тун зөв шийдвэр байсан болов уу. Төрийн наадмын түүхэнд ийм тохиолдлууд цөөнгүй байдаг. Ойрын жишээ дурдахад 2001 оны наадмын 6-ийн даваанд у.г И.Доржсамбуу тухайн үед у.н цолтой байхдаа 6-ийн даваанд шинээр начин цолд хүрсэн өөрийн төрсөн дүү Ёндонсамбууг амлаж давсан байдаг. Улмаар улсын заан цолд хүрч байсан сайхан түүх бий. Мөн 2006 оны наадмын 3-ын даваанд у.н Д.Азжаргал өөрийн төрсөн ах а.а Д.Түмэнжаргалыг 3-ын даваанд амлаж давжээ. Ахын хишгээр ч тэр үү дүү нь улсын арслан хэмээх сайхан цолд хүрсэн түүхтэй. Тиймээс Бэгзсүрэнгийн энэ шийдвэр их зөв шийдвэр хэмээн санагдаж байна. Дүгэрдоржийн хувьд цаашид улам бүр өсөх сайхан барилддаг залуу юм. Мөн Завхан аймагт Их-Уулын Ренчинсамбуугийн Батсүх, Цагаахайрханы Батын Даваадорж нар ахин 5 давж эрэмбээ ахиулжээ. Тэд аймгийн наадмын 3 дахь шөвгөө авч буй нь энэ юм.
Оноолтыг 5-ын даваанаас үзнэ үү. /тойргийн цолоор/
Тавын даваа
1. М.Дармаабазар у.х – П.Өсөхбаатар с.з
2. Г.Бат-Амгалан у.н – З.Хангалбаатар с.з
3. М.Баярсайхан а.а – Ё.Улсболд с.з
4. Р.Батсүх а.з – Г.Чойжамц с.з
5. Б.Чимэдвандан а.х – Г.Анхбаяр с.з
6. Т.Бэгзсүрэн а.х – Т.Дүгэрдорж с.з
7. Ш.Чинтулга а.х – Б.Даваадорж а.н.н
8. Д.Бат-Эрдэнэ а.х – П.Батсүх а.н.н
Зургаагийн даваа
1. Р.Батсүх а.з – П.Өсөхбаатар с.з
2. Б.Чимэдвандан а.х – З.Хангалбаатар с.з
3. Т.Бэгзсүрэн а.х – Ё.Улсболд с.з
4. Д.Бат-Эрдэнэ а.х – Б.Даваадорж а.н.н
Долоогийн даваа
1. Б.Чимэдвандан а.х – П.Өсөхбаатар с.з
2. Т.Бэгзсүрэн а.х – Д.Бат-Эрдэнэ а.х
Наймын даваа
1. Б.Чимэдвандан а.х – Т.Бэгзсүрэн а.х
Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна