"Дорнод талын хурд-2014" зүүн бүсийн уралдааны түрүү, айргийн хурдан соёолонгууд

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 30 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93, Дорнод аймгийн 83 жил, "Дорнод талын хурд-2014" зүүн бүсийн наадмын соёолонгийн уралдаанд 121 хурдан үрээ мордож, гарааны зурхайгаас эргэснээс:
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багийн уугуул Рэнцэнхүүгийн Зоригтбаатарын хул. Хул үрээг 17 дугаартай Баяржаргалын Энхбаяр хүү унаж хурдлуулжээ.
2. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Ч.Доржцэрэнгийн хүрэн. Хүрэн үрээг 488 дугаартай Г.Тэмүүлэн унаж хурдлуулжээ.
3. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Бадрахын Батцагааны хээр. Хээр үрээг 432 дугаартай Атарсайханы Ганболд унаж хурдлуулжээ.
4. ЗХ-ний 232 дугаар анги. Сумъяасүрэнгийн Ганбаатарын зээрд. Зээрд үрээг 14 настай Мөнхболдын Сэдэнбат унаж хурдлуулжээ.
5. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Цогт-Эрдэнийн Мөнхболдын хээр. Хээр үрээг 493 дугаартай Цогтсайханы Элбэгсайхан унаж хурдлуулжээ.
6. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Шарын Мөнхбатын хүрэн. Хүрэн үрээг 69 дугаартай Эрдэнэсүхийн Хүрэлболд унаж хурдлуулжээ.
7. Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бат-Очирын Цэндбаатарын бор. Бор үрээг 496 дугаартай Мөнхзулын Учрал-Эрдэнэ унаж хурдлуулжээ.
8. Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн уяач Цэрэнжавын Эрдэнэцогтын хээр. Хээр үрээг 1 дугаартай Магсарын Рэнцэндорж хүү унаж хурдлуулжээ.
9. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Н.Гөлгөөгийн саарал. Саарал үрээг 5 дугаартай Гөлгөөгийн Өсөхбаяр хүү унаж хурдлуулжээ.
10. Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ө.Гантулгын Буган. Буган үрээг 100 дугаартай Г.Дэмбэрэлдагва унаж хурдлуулжээ. У.Энхмаа 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна