“Дорнод талын хурд 2014” зүүн бүсийн хурдан морины уралдаан амжилттай болж өндөрлөв

Батсайхан
2014 оны 7-р сарын 29 -нд

Монголын сайхан оронд минь хур бороо элбэгтэй, хүн малын зоо тэнийсэн дэлгэр сайхан зун цаг үргэлжилж байгаа 2014 оны 07 сарын 24-26-ны энэ өдрүүдэд Дорнод аймгийн Баянтүмэн суманд Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу “Дорнод талын хурд-2014” Зүүн бүсийн хурдан морины зуны уралдаан, тус аймгийн баяр наадамтай давхар тохиож амжилттай сайхан зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү баяр наадамд Монгол Улсын Тод манлай уяач Г.Сандуйжав, Д.Онон, Г.Батхүү,С.Ганхуяг, Манлай уяач Ч.Улаан, Ч.Гансүх, хэдхэн хоногийн өмнө Төрийн дээд шагнал "Алтангадас" одонгоор энгэрээ мялаасан Монгол Улсын Алдарт уяач,  Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат А.Дондов, Ц.Чойжинжав нарын зэрэг улс, аймаг, сумын цолтой ахмад үеийн болон  залуу уяачид хүрэлцэн ирсэн, газар газрын хурдан  хүлгүүд шандсаа сорьж, уралдаанч хүүхдүүдийн гийнгоон дуу тал дүүрэн цуурайтсан  нижгэр наадам болов. Дорнод Монголын тал хээрт 2005, 2009 онд зохиогдож байсан бол гутгаар удаагийн Зүүн бүсийн хурдан морины уралдааныг чимж Монголын Морин спорт, уяачдын холбоог анхлан үүсгэн байгуулалцаж, тулгын чулууг тавьж байсан, төрийн наадамд дөрвөн үеэрээ хурдан морь айрагдуулсан МУ-ын  Манлай уяач Галын Баттөмөр тэргүүтэй ММСУХ-ны Тэргүүлэгч М.Мөнхбаясгалан, Ц.Баянжаргал нарын зэрэг хүндэт зочид хүрэлцэн иржээ.
Тус аймагт Зүүн бүсийн уралдаан зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас онцгойлон анхаарч хөрөнгө оруулалтыг шийдвэрлэснээр морь барианы газрыг шилжүүлэн, үзэгчдийн ая тухыг хангасан суудал болон том дэлгэц шинээр бүтээн босгож, байрлуулан морин уралдааныг газар дээрээс нь шууд нэвтрүүлэн хүргэсэн нь олны талархлыг хүлээхийн зэрэгцээ босоо Жаргалын домогт Чонон саарал морины хөшөөг сүндэрлүүлжээ.  
Азарга – 147
1. Дорнод аймгийн Баянтүмэн сум О.Батбилэгийн хул азарга  / 2014 оны Улсын наадмын 6-д хурдалсан / уралдаанч хүүхэд Батбилэгийн Буяндэлгэр
2. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Орхон аймгийн “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны дэд тэргүүн, аймгийн Алдарт уяач Г.Баярцогтын хүрэн халзан азарга, уралдаанч хүүхэд Мөнхбатын Сэдэнбат
3. Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат, сумын Алдарт уяач Сүхбаатарын Эрдэнэчулууны Хүрэн азарга  /2013 он Хан Хэнтий аймгийн 90 жил Зүүн бүсийн уралдаанд соёолон азарга айргийн 4, мөн 2014 оны Наран сум, Сүхбаатар аймгийн наадмуудын  түрүү хавчиг хүрэн азарга / уралдаанч хүүхэд Эрдэнэчулууны Цэгмид
4. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дугарын Цогбаярын хүрэн азарга, уралдаанч хүүхэд Гөлгөөгийн Өсөхбаяр
5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Содномцэрэнгийн Цэмбэлийн сартай хүрэн азарга /2014 оны Улсын наадмын айргийн 4 / Уралдаанч хүүхэд Батжаргалын Эрхчөлөө
6. Сүхбаатар аймгийн  Дарьганга сумын уугуул, Манлай уяач Чүлтэмийн Улааны Бор азарга
7. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат, сумын Алдарт уяач Цэдэндоржийн Батсайханы халтар азарга
8. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Пүрэвийн Батсайханы хүрэн азарга
9. УБ хот БЗДүүргийн харьяат Алтангэрэлийн Батпүрэвийн сартай хул азарга
10.  Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн Алдар уяач Ухны Адьяахүүгийн хар азарга /2014 он Матад сум 90 жил түрүү /
Их нас – 169
1. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат, сумын Алдарт уяач Түвдэнгийн Энхцогтын хар саарал морь /2014 он Баянуул сумын 90 жил түрүү / Уралдаанч хүүхэд Зоригтын Бямбашаарийбуу
2. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Баяндүүрэнгийн Мөнходын Ембүү хул морь  / 2014 Аймгийн МСУХ-ны наадмын түрүү / Уралдаанч хүүхэд Баттөрийн Батбаян
3. Увс аймгийн Улаангом сумын уугуул Лувсаннямын Гантөмөрийн хээр морь, уралдаанч хүүхэд Чогдонгийн Бямбажав
4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Галсантавхайн Чулуунбаатарын хавчиг хүрэн морь,/ /уралдаанч хүүхэд Батсайханы Лувсандорж/
5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жамбын Мөнхсүрэнгийн хавчиг хээр морь  /2013 он Сүхбаатар аймаг Жавхлант шарга МСУХ-ны соёолонгийн айргийн 5 /уралдаанч хүүхэд Осгонбаатарын Хүслэнбаатар
6. Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Шаравын Мөнгөншагайн шодон Буурал морь  /2012 он Дундговь Их мандал түрүү/
7. Дорнод аймаг Хэрлэн сумын харьяат Баянжаргалын Баттүвшингийн хонгор халзан морь /2014 он Дорнод аймгийн Сэргэлэн суманд түрүү, Булган сум 90 жил айргийн 3/
8. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумьяасүрэнгийн Ганбаатарын хонгор халзан морь
9. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Сумьяасүрэнгийн Ганхуягийн бор морь
10. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Жамъяндоржийн Идэрмөнхийн хар морь /2011 он Дорнод аймгийн 80 жил Их насны түрүү/
Соёолон – 123
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Рэнцэнхүүгийн Зоригтбаатарын хул соёолон, уралдаанч хүүхэд Баяржаргалын Энхбаяр
2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ч.Доржцэрэнгийн хүрэн соёолон, уралдаанч хүүхэд Г.Тэмүүлэн
3. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Бадрахын Батцагааны хээр буудан соёолон, уралдаанч хүүхэд Атарсайханы Ганболд
4. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Суьяасүрэнгийн Ганбаатарын зээрд соёолон, уралдаанч хүүхэд Мөнхбатын Сэдэнбат
5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Цогтэрдэнийн Мөнхболдын хээр соёолон, уралдаанч хүүхэд Цогтсайханы Элбэгсайхан
6. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Шарын Мөнхбатын хүрэн соёолон
7. Дорнод аймгийн Матад сумын харьяат, аймгийн Алдарт уяач Баточирын Цэндбаатарын бор соёолон
8. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэрэнжавын Эрдэнэцогтын хээр соёолон
9. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Н.Гөлгөөгийн саарал соёолон
10. Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ө.Гантулгын буган соёолон
Хязаалан – 195
1. Дорнод аймгийн Цагаановоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн сартай хээр хязаалан  /2014 он Улсын наадмын түрүү/ Уралдаанч хүүхэд Баточирын Дэмбэрэлдодов
2. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Занданбалын Хилийнхүүгийн Загалт хул хязаалан /2013 он Дорнод аймгийн шүдлэнгийн түрүү/ уралдаанч хүүхэд Ганбатын Мөнхзул охин/
3. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Халзангийн Буджавын Хүрэн хязаалан, уралдаанч хүүхэд Гөлгөөгийн Өсөхбаяр
4. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Ононгийн Батбилэгийн зээрд хязаалан /2013 он Төвийн бүс айргийн 3, 2014 он Улсын наадам айргийн 3/ уралдаанч хүүхэд Чогдонгийн Бямбажав
5. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Сосорбарамын Ганбатын шарга хязаалан / бусад уралдаан 2 түрүү/уралдаанч хүүхэд Насантогтохын Мэндбаяр
6. Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат, сумын Алдарт уяач Чулуунсүрэнгийн Энхтайваны бор хязаалан /2013 он Сүхбаатар аймгийн наадам болон Жавхлант шарга МСУХ-ны тус бүр аман хүзүү, 2014 он Сүхбаатар аймгийн түрүү/ уралдаанч хүүхэд Эрдэнэчулууны Цэгмид   
7. Говь-Алтай аймгийн Дарви сумын  харьяат Маамуугийн Сосорбарамын хүрэн хязаалан
8. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, сумын Алдарт уяач Лхамгомбын Цогбадрахын хээр буурал хязаалан
9. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Гончигийн Эрдэнэбилэгийн хээр хязаалан  /2014 он Улсын наадмын айргийн 5/
10. Архангай аймгийн харьяат Жамьянсүрэнгийн Насанжаргалын хонгор хязаалан
Шүдлэн – 155
1. Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн харьяат Ө.Пүрэвбаатарын бор үрээ / 2014 он Улсын наадмын аман хүзүү/ уралдаанч хүүхэд Чогдонгийн Бямбажав
2. Улаанбаатар хот Налайх дүүргийн харьяат, Тод манлай уяач Г.Сандуйжавын зээрд халзан үрээ, уралдаанч хүүхэд Батбаярын Мөнхжин
3. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Ононгийн Батболдын Оч бор үрээ /2013 он Төвийн бүс, 2014 он Улсын наадам тус бүр айргийн 5/ уралдаанч хүүхэд Батбилэгийн Буяндэлгэр
4. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Занданбалын Хилийнхүүгийн хонгор үрээ /2013 он Халхгол сум наадмын түрүү/ уралдаанч хүүхэд Ганбатын Мөнхзул охин
5. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэрэнжавын Эрдэнэцогтын хүрэн үрээ /2013 он Дорнод аймгийн наадмын түрүү/ Уралдаанч хүүхэд Магсарын Рэнцэндорж
6. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн Алдарт уяач Баяраагийн Цагаанхүүгийн зээрд халзан үрээ
7. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Паламын Мөнхжаргалын хээр үрээ,
8. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ухны Гансүхийн хээр үрээ
9. Сүхбаатар аймгийн Халзан сумын Даваасүрэнгийн Мөнхэрдэнийн зээрд үрээ
10. Дорнод аймгийн Матад сумын Төмөржилийн Ганхуурын бор үрээ
Даага – 101
1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэндсүрэнгийн Цогтбаатарын хонгор даага, уралдаанч хүүхэд Энхбаатарын Ганэрдэнэ
2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Жалбасүрэнгийн Батэрдэнийн хул даага /2014 он Улсын наадмын айргийн 4/ уралдаанч хүүхэд Хүдэрчулууны Ариунболд
3. Говь-Алтай аймгийн Баянуул сумын уугуул, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатар хар бор даага /2014 он Улсын наадмын айргийн 3/ уралдаанч хүүхэд Чогдонгийн Бямбажав
4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы хээр даага, уралдаанч хүүхэд Батбаярын Мөнхоргил
5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Будын Дуламсүрэнгийн халиун даага, уралдаанч хүүхэд Цэдэндоржийн Сэнгэсүрэн
6. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, сумын Алдарт уяач Доржпаламын Ядамын хонгор даага /2014 он Сүхбаатар аймаг Онгон сумын түрүү/ уралдаанч хүүхэд Мөнхзулын Сүхболд
7. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Рагчаагийн Мөнхтөрийн хээр даага
8. Улаанбаатар хот Налайх дүүргийн харьяат, Тод манлай уяач Г.Сандуйжавын зээрд халзан даага
9. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат Далхаагийн Ханшхуягийн хүрэн даага
10. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Занданбалын Хилийнхүүгийн шарга даага
Баянходоодын даага:  Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Буджавын Батсайханы бор даага / Баянтүмэн сумын наадам аман хүзүү, Төв аймаг Сэргэлэн сум 8, Булган сум Норовлин уулын тахилга түрүү/                                                        
Нэг. Дорнод аймгийн уяачид нийт 4 түрүү, 6 айраг хүртсэнээс:
         Хэрлэн сум 1 түрүү, 3 айраг
         Цагаан овоо сум 1 түрүү,
         Баянтүмэн сум 1 түрүү, 1 айраг
         Хөлөнбуйр сум 1 түрүү
         Халхгол сум 2 айраг
Хоёр.  Сүхбаатар аймгийн уяачид 1 түрүү, 9 айраг хүртсэнээс:
         Баяндэлгэр сум 1 түрүү, 1 айраг
         Халзан сум 5 айраг
         Асгат сум 2 айраг
         Наран сум 1 айраг
Гурав.  Улаанбаатар хотын уяачид 1 түрүү, 1 айраг хүртсэн байна. Төв аймгийн уяачид 2 айраг хүртсэн бол Хэнтий, Дундговь, Архангай, Говьалтай, Завхан, Увс аймгийн уяачид тус 1 айраг хүртэж хурд хуваан урамтай наадацгаалаа.
Эрлийз дээд нас – 15
1. Төв аймгийн Баянцогт сумын харьяат Сумьяасүрэнгийн Ганбаатарын сартай зээрд, уралдаанч хүүхэд Батбаярын Жавхлан
2. Дорнод аймгийн Цагаановоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Түвдэнжаажидийн Батзоригийн халтар, уралдаанч хүүхэд Баточирын Дэмбэрэлдодов
3. Төв аймгийн Лүн сумын уугуул, Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн хул, уралдаанч хүүхэд Болортолийн Эрхэмшагай
4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Цэвээндоржийн Галбадрахын сартай зээрд, уралдаанч хүүхэд Батсайханы Рагчаа
5. Дорнод аймгийн Цагаановоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Түвдэнжаажидийн Батзоригийн хээр, уралдаанч хүүхэд Насантогтохын Мэндбаяр
Эрлийз дунд нас – 22
1. Төв аймгийн Угтаал цайдам сумын уугуул Бадамсүрэнгийн Батжаргалын хээр үрээ, уралдаанч хүүхэд Батсайханы Рагчаа
2.  Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Маамуугийн Сосорбарамын хүрэн халзан үрээ, уралдаанч хүүхэд Тунгалагийн Хатанзориг
3. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат Цагаанбандийн Буянбаатарын хүрэн үрээ, уралдаанч хүүхэд Мөнхболдын Сэдэнболд
4. Дорнод аймгийн Баянуул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жамцын Энхболдын шар хээр үрээ, уралдаанч хүүхэд Батбаярын Жавхлан
5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Галбадрахын сартай хүрэн үрээ, уралдаанч хүүхэд Дарьрагчаагийн Нацагдорж
Эрлийз бага нас – 21
1. Дорнод аймгийн Цагаановоо сумын харьяат, сумын Алдарт уяач Гүнсэнгийн Ганчулууны Халтар даага, уралдаанч хүүхэд Чулуунбаатарын Өнөрхүү
2. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэндсүрэнгийн Цогтбаатарын сартай хүрэн даага, уралдаанч хүүхэд Энхбаатарын Ган-Эрдэнэ
3. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Гүнчиндоржийн Алтангэрэлийн бор даага, уралдаанч хүүхэд Батбилэгийн Буяндэлгэр
4. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Доржпаламын Ядамын хүрэн халзан даага, уралдаанч хүүхэд Мөнхзулын Сүхболд
5. Говьалтай аймгийн Дарви сумын уугуул, нийслэлийн Алдарт уяачСэр-одын Нэргүйбаатарын хээр даага, уралдаанч хүүхэд Насантогтохын Мэндбаяр
Дорнод аймгийн ЗДТГазар, Монголын Морин спорт, уяачдын холбоо, тус аймгийн салбар холбоотой хамтран байгуулсан гурвалсан гэрээний дагуу  амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай ар гэрт байгаа хурдан морины уралдаанч хүүхэд Матад сумын Ууганбаярын Эрдэнэцогт, Базаргүр, Хэрлэн сум Бат-Эрдэнийн Баасандаваа, Чойбалсан сумын Мөнхтамгын Баялаг нарын ар гэрт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, аймгийн Засаг дарга С.Ганбат нар Зүүн бүсийн наадмын хишиг болгож “Өргөө цагаан гэр” бэлэглэсэн юм.
“Дорнод талын хурд-2014” Зүүн бүсийн хурдан морины зуны уралдааныг МҮОНТ-ийн спортын албаны Д.Батжаргал, “Эх орон” телевизийн “Түмэн эх” студийн Я.Түвшинжаргал тэргүүтэй сурвалжлах баг, “Тод магнай” сэтгүүлийн сурвалжлагч У.Энхмаа нар Улаанбаатар хотоос ирж сурвалжилсан бол Ж.Бат-Орших захиралтай “Цацраг трейд” ХХК,  Д.Дариймаа захиралтай “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн салбар, С.Загдсүрэн захиралтай “Мэдээлэл Холбооны Сүлжээ ” ТӨК-ийн салбарын хамт олны дэмжлэгээр тус аймгийн Шинэ суваг, Мижи, ТҮ-6, Дорнод ТВ-үүд баяр наадмын үйл ажиллагааг шууд дамжуулан наадамчин олондоо хүргэж байлаа.
Нар тоссон нутгийн наадамд хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчид, хурдан морь уяачид, сэргэлэн цовоо уралдаанч багачууд, эрхий мэргэн харваачид, хүчит бөхчүүддээ болон энэхүү наадмыг зохион байгуулахад халуун сэтгэлийн хандив өргөсөн байгууллага, пүүсийн хамт олон, захирлуудад, хамтран ажилласан төрийн байгууллагын алба хаагчид, даатгалын пүүсийн ажилтанууд та бүхэндээ эрүүл энх байж, урт наслаж, удаан жаргахыг хүсэн ерөөе….
           Дорнын  шижир алтан талд унага болгон босоо төрж
           Домогт ажнай хүлгийн буян өнө мөнхөд ивээж явах  болтугай
           Хурай, хурай хурай….     
    
Баяр наадмын Морин уралдааны салбар хорооны гишүүн, Хатагин овогт Улаангууд Буджавын Батсайхан

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна