Дарвийн Тайван арслан боллоо

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 28 -нд

Ховд аймгийн баяр наадамд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглон барилдав. Улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Ж.Амартүвшин нараар манлайлуулсан бөхийн барилдаанд Дарви сумын харьяат аймгийн шинэ харцага Бальдаржамцын Тайван найм даван түрүүлж аймгийн арслан болсон байна. Үзүүрт аймгийн харцага Баярхүүгийн Бат-Өлзий үлдсэн бол их шөвөгт Эрдэнэбүрэнгийн Энхбилэг, Булганы Бадрахгэрэлийн Анхжаргал нар үлдэж аймгийн харцага болжээ. Мөн Алтай сумын заан Гансүхийн Хишигбат, Үенчийн Баатарын Уртнасан, Эрдэнэбүрэнгийн Цогтбазарын Заяатүшиг, Говь-Алтай аймгийн Тонхил сумын заан Хурцгэрэлийн Алтангэрэл нар тав давж аймгийн начин болсон байна. У.х Ж.Амартүвшинг 4-ийн даваанд с.з Б.Анхжаргал тахимдаж дайраад давсан бол у.ө.и.н Ц.Лхагвасүрэн с.з Ц.Заяатүшигт шорооджээ. Мөн а.з Д.Бадамгарав а.н Ч.Эрдэнэсайханд, а.н О.Очбат а.н.н Ц.Адьяад, а.х М.Ганзориг а.х Б.Бат-Өлзийд тус тус унасан байна.
Оноолтыг тавын даваанаас үзнэ үү.
1. Ц.Мягмарсүрэн у.з – Б.Уртнасан с.з
2. Н.Батзаяа у.н – Б.Анхжаргал с.з
3. С.Багахүү у.н – Х.Алтангэрэл с.з
4. Б.Баянмөнх а.а – Г.Хишигбат с.з
5. Б.Бат-Өлзий а.х – Б.Сосорбарам с.з
6. Б.Тайван а.х – А.Амараа с.з
7. Ц.Адьяа а.н.н – Ц.Заяатүшиг а.н
8. Ч.Эрдэнэсайхан а.н.н.- Г.Энхбилэг а.н
Зургаагийн даваа
1. Б.Бат-Өлзий а.х – Х.Алтангэрэл с.з
2. Б.Тайван а.х – Г.Хишигбат с.з
3. Г.Энхбилэг с.з – Ц.Заяатүшиг с.з
4. Б.Анхжаргал с.з – Б.Уртнасан с.з
Долоогийн даваа
1. Б.Бат-Өлзий а.х – Б.Анхжаргал с.з
2. Б.Тайван а.х – Г.Энхбилэг а.н
Наймын даваа
1. Б.Бат-Өлзий а.х – Б.Тайван а.х
Т.Түмэндэмбэрэл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна