Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 90 жилийн ойн түрүү, айргийн хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 28 -нд

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынхан 90 жилийн ойгоо энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Эрийн гурван наадмын нэг болох уламжлалт зургаан насны хурдан морины уралдаан зохион байгуулагдав. Ингээд цувааг танилцуулъя.
Сүргийн манлай азарганы уралдаанд 115 хурдан хүлэг уралдсанаас:
1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Г.Намсрайдоржийн цоохор
2. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Д.Дамдиндоржийн шарга
3. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын  уяач Д.Гэндэнсүрэнгийн Идэр халтар
4. ......
5. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Бат-Очирын халтар
Хамгийн хол уралддаг их насны морьдын уралдаанд 170 орчим хурдан ажнай шандас сорьсноос:
1. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Дүйнхоржавын Суман хүрэн
2. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул М.Галтбаярын халиун
3. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Б.Даваадоржийн шарга
4. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уяач Ч.Баярсайханы хээр
5. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уяач Баттулгын бор
Хамгийн хурдан гэгддэг соёолон насны морины уралдаанд 150 хурдан хүлэг тоосоо өргөснөөс:
1. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Ц.Амартүвшингийн шарга
2. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач М.Бямбанямын саарал
3. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач М.Чинбатын буурал
4. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач З.Далайн бор
5. Хөвсгөл аймгийн Мөрөн сум ын уяач Л.Ганболдын ягаан саарал
Хязаалан насны уралдаанд 95 хурдан үрээ мордсоноос:
1. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Ганзамын халиун
2. Хөвсгөл аймгийн Түнэл сумын уяач Мянганчулууны борлог
3. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Т.Нямбаатарын хээр
4. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уяач П.Отгонбаярын хонгор
5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул П.Отгонбаярын хүрэн халзан
Шүдлэн насны уралдаанд 96 хурдан үрээ мордож гарааны зурхайгаас эргэснээс:
1. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уяач Д.Мөнх-Эрдэнийн Дөрвөн цагаан хүрэн
2. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Гүнширийн саарал
3. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Жанчивдоржийн Балар хүрэн
4. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Л.Энхбатын хонгор
5. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Л.Ганбатын хул
Дааганы уралдаанд 87 хурдан хүлэг уралдсанаас:
1. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Л.Ганболдын хонгор
2. Хөвсгөл аймгийн Түнэл сумын уяач А.Дашжамцын хонгор
3. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл умын уяач Д.Бат-Оргилын хүрэн
4. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Г.Мөнгөнхуягийн халиун
5. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Л.Батмөнхийн хээр тус тус хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгажээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна