Зүүн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан эрлийд дунд ангиллын хурдан хүлгэд

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 28 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93, Дорнод аймгийн 83 жилийн ой, үндэсний их баяр наадам, “Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдааны эрлийз дунд ангиллын уралдаанд 22 хурдан үрээ мордож шандас шалгаснаас:
1. Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Бадамсүрэнгийн Батжаргалын хээр. Хээр үрээг Батсайханы Рагчаа хүү унаж хурдлуулжээ.
2. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул  Маамуугийн Сосорбарамын хүрэн халзан. Хүрэн үрээг Тунгалагийн Хатанзориг хүү унаж хурдлуулжээ.
3. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Цагаанбандийн Буянбаатарын хүрэн. Хүрэн үрээг Мөнхболдын Сэдэнбат хүү унаж хурдлуулжээ.
4. “Чандмань тал” ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Жамцын Энхболдын шар хээр. Хээр үрээг Батбаярын Жавхлан хүү унаж хурдлуулжээ.
5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Төмөрбаатарын Галбадрахын сартай хүрэн. Хүрэн үрээг Дарьрагчаагийн Нацагдорж хүү унаж хурдлуулжээ.
6. Дорнод аймгийн Булган сумын уугуул Самдангийн Итгэлийн хээр. Хээр үрээг Батын Отгонжаргал унаж хурдлуулжээ.
7. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы хүрэн. Хүрэн үрээг Насантогтохын Мэндбаяр хүү унаж хурдлуулжээ.
8. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн халтар. Халтар үрээг Насантогтохын Мэндбаяр хүү унаж хурдлуулжээ.
9. Дорнод аймгийн Халхгол сумын уугуул Гандуламын Отгонбаатарын хээр. Хээр үрээг Даваанямын Баяржаргал хүү унаж хурдлуулжээ.
10. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Лхагважавын Отгонбаатарын хээр. Хээр үрээг Батгэрэлийн Шинэбаяр хүү унаж тус тус хурдлуулжээ.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна