АХ-ын 93 жилийн ойд түрүүлж, айрагдсан эрлийз бага насны хурдан дааганууд

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 13 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Төрийн их баяр наадмын Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз бага насны ангилалд 78 даага бүртгүүлж, 56 хурдан хүлэг мордсоноос:
1. Увс аймгийн Зүүнговь сумын уяач МУ-ын Алдарт уяач Бичээрэйгийн Далайн зээрд даага.  Зээрд даагыг 14 настай Доржзодовын Даваа хүү унаж түрүүлгэжээ.
2. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзоригийн хар бор. Хар бор даагыг 14 настай Бадамхандын Баттулга унаж хурдлуулжээ.
3.  Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Жамбалын Мөнхтөрийн хонгор халзан. Хонгор халзан даагыг 10 настай Дамбий-Ядамын Отгонбилэг хүү унаж хурдлуулжээ.
4. Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Базарширийн Доржпүрэвийн хүрэн. Хүрэн даагыг 12 настай Энхбаатарын Мягмардорж унаж хурдлуулжээ.
5. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн зээрд  даага. Хурдан зээрдийг 9 настай Хишигжаргалын Содномдорж унаж хурдлуулжээ.
6. Ховд аймгийн Дарви сумын уугуул Дамдинхүүгийн Батмөнхийн сартай хар. Сартай хар даагыг 15 настай Хөхөөгийн Мөнгөнхөлөг унаж хурдлуулжээ.
7. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Пэлжээгийн Одонбаатарын зээрд. Зээрд даагыг 7 настай Балжиннямын Сумъяабазар хүү унаж хурдлуулжээ.
8. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул Дангаагийн Болдбаатарын хүрэн. Хүрэн даагыг 14 настай Батчимэгийн Сүхбат хүү унаж хурдлуулжээ.
9. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Анандын Ариунсайханы зээрд. Хурдан зээрд даагыг 9 настай Гэрэлмаагийн Тайван хүү унаж байна.
10. Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул Батсүхийн Төмөрсүхийн хул. Хул даагыг 10 настай Эрдэнэтогтохын Алтантогос унаж хурдлуулжээ.
А.Чимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна