АХ-ын 93 жилийн ойд түрүүлж, айрагдсан эрлийз дунд насны хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 13 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Төрийн их баяр наадмын Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны ангилалд 116 үрээ бүртгүүлж, 104 хурдан хүлэг мордсоноос:
1. Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анарын Буган хээр. Буган хээрийг 11 настай Дэлгэртуяагийн Батхишиг унаж түрүүлгэжээ.
2. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уяач Лувсандагвын Эрдэнэбаярын хул. Хул үрээг 11 настай Батжаргалын Далайцэрэн унаж хурдлуулжээ.
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Тогтохын Бямбажаргалын хар. Хар үрээг 11 настай Даваадоржийн Нямбаяр унаж хурдлуулжээ.
4. Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, МУ-ын начин Галбадрахын Батбаатарын халтар. Халтар үрээг 13 настай Цолмонбаатарын Өсөхбаяр унаж хурдлуулжээ.
5. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ононгийн Батбилэгийн үзмэн бор. Бор үрээг 9 настай Батбилэгийн Буяндэлгэр унаж хурдлуулжээ.
6. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Цэрэндоржийн Пүрэвсүрэнгийн сартай зээрд. Зээрд үрээг 11 настай Алтансүхийн Батсайхан унаж хурдлуулжээ.
7. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Чинбатын Махбалын халтар. Халтар үрээг 12 настай Мөнхбатын Мөнхцоож унаж хурдлуулжээ.
8. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Цэвэлсодномын Ганхүүгийн хонгор халзан. Хонгор үрээг 12 настай Үүрийнтуяагийн Бум-Аюуш унаж хурдлуулжээ.
9. Төв аймгийн Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы цавьдар. Цавьдар үрээг 8 настай Буянхишигийн Буянжаргал унаж хурдлуулжээ.
10. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Цагаанбандийн Буянгийн хүрэн. Хүрэн үрээг 13 настай Мөнхболдын Сэдэнбат унаж хурдлуулжээ.
У.Энхмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна