АХ-ын 93 жилийн ойд түрүүлж, айрагдсан эрлийз дээд насны хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 13 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз дээд насны ангилалд 52 хурдан хүлэг мордож гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс:.
1. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд. Хөөрхөн зээрдийг 13 настай Ц.Алтанхундага  унаж хурдлуулжээ.
2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Чүлтэмийн Ган-Очирын өсгий цагаан хүрэн. Хүрэн морийг 11 настай Намхайгийн Очирбат унаж хурдлуулжээ.
3. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар. Хурдан халтарыг 14 настай Төмөрчөдөрийн Сүх-Очир унаж хурдлуулжээ.
4. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Дайдийхүүгийн Баяраагийн зээрд. Хурдан зээрдийг 14 настай Алимаагийн Алтанхуяг унан хурдлуулжээ.
5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъянгийн халиун. Хурдан халиуныг 11 настай Батбуянгийн Цэрэндаваа унаж хурдлуулжээ.
6. Увс аймгийн Улаангом сумын уугуул Лувсаннямын Гансүхийн Элбэг хээр. Хурдан хээрийг 14 настай Хүрэлбаатарын Сэвжид унаж хурдлуулжээ.
7. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Баярмагнайн Ганбатын хар. Хурдан харыг 14 настай Баянмөнхийн Амгаланбаатар унаж хурдлуулжээ.
8. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмийн Бүргэдээгийн бор. Хурдан борыг 12 настай Норжмаагийн Алтансүх унаж хурдлуулжээ.
9. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дондовын Бадрахын Таван цагаан. Хурдан хээрийг 12 настай Нямсүрэнгийн Дөлгөөн унаж хурдлуулжээ.
10. Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Наянтайн Батхуягийн зээрд. Хурдан зээрдийг 12 настай Балдандоржийн Содном унаж тус тус хурдлууллаа.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна