АХ-ын 93 жилийн ойн баяр наадмын түрүү, айргийн дааганууд

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 12 -нд


Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Төрийн их баяр наадмын дааганы уралдаанд 291 хүлэг бүртгүүлснээс 234 даага мордлоо. Түрүү, айргийн даагануудын цувааг танилцуулъя.

1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр. Хээр даагыг 11 настай Гансүхийн Сүхбат хүү унаж хурдлуулжээ.
2. Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр. Хээр даагыг 12 настай Батмөнхийн Сэлэнгэзаяа унаж хурдлуулжээ
3. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хар бор. Хар даагыг 13 настай Чогдонгийн Бямбажав унаж хурдлуулжээ.
4. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жалбасүрэнгийн Бат-Эрдэнийн хул. Хул даагыг 13 настай Батхуягийн Энхболд унаж хурдлуулжээ.
5. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бадамгаравын Бадраагийн хүрэн зээрд. Зээрд даагыг 12 настай Гантөмөрийн Алтантөгс унаж хурдлуулжээ.
6. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Манлай уяач Дамбын Хишигжаргалын хүрэн халзан.
7. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Шүхэртийн Лхамсүрэнгийн саарал. Саарал даагыг 7 настай Баянхишигийн Баянжаргал унаж хурдлуулжээ.
8. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Сэр-Одын Нэргүйбаатарын хээр. Хээр даагыг 12 настай Насантогтохын Мэндбаяр унаж хурдлуулжээ.
9. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нэргүйн Амарбаясгалангийн зээрд. Зээрд даагыг  15 настай Отгонбаярын Чимиддорж унаж хурдлуулжээ.
10. Булган аймгийн Бугат сумын уугуул Р.Мягмардоржийн шарга. Шарга даагыг 11 настай Шаргалын Өсөхбаяр тус тус унаж хурдлууллаа.
Баян ходоод  Өвөрхангай аймгийн Баруунбаянулаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дашзэвэгийн Ганбатын хээр. Хээр даагыг 10 настай Батжаргалын Даваажаргал унаж хурдлуулжээ.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна