Түрүү соёолонгийн унаач Д.Бумчин: Халтар үрээ минь хадуурсан ч түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 12 -нд

-Төрийн их баяр наадамд соёолон халтраа хурдлуулж түрүүлгэсэн хөөрхөн дүүдээ баяр хүргэе?
-Баярлалаа. Намайг Бумчин гэдэг. Би таван настайгаасаа морь унасан. Аав ээждээ баярлалаа гэж хэлье. Морь минь хурдан байна. Өмнөх жил халтар үрээтэйгээ түрүүлж явж байгаад ойччихсон.
-Халтар үрээгээ хадуурахад айсан уу?
-Гайгүй ээ.
-Соёолон үрээгээ яаж хурдлуулав. Эрдэнэчулуун ах нь юу гэж захисан бэ?
-Амаа тэгшхэн бариад зуулгаад яваарай гэсэн.
-Бумбачин анх хэний морийг унаж хурдлуулж байсан бэ?
-Эрдэнэчулуун ахын зээрдийг бүсэд унаж байсан.
-Дүүдээ баярлалаа. Олон айраг, түрүү хүртэхийг хүсэн ерөөе.
У.Энхмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна