АХ-ын 93 жилийн ойн баяр наадмын түрүү, айргийн соёолонгууд

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 12 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Төрийн их баяр наадмын соёолон насны уралдаанд 218 үрээ мордож, гарааны зурхайгаас эргэснээс:
1. Архангай аймгийн Ихтамирын уугуул, аймгийн Алдарт уяач Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар. Халтар соёолонг 9 настай Дашбалбарын Бумбачин унаж хурдлуулжээ.
2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Дамбардаржаагийн Ононгийн сартай зээрд. Зээрд соёолонг 14 настай Чогдонгийн Бямбажав унаж хурдлуулжээ.
3. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жадамбын Бат-Эрдэнийн ногоон. Ногоон соёолонг 12 настай Батсайханы Ганзориг хүү унаж хурдлуулжээ.
4. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн хүрэн буурал. Хүрэн соёолонг 13 настай Амин-Эрдэнийн Чинбат унаж хурдлуулжээ.
5. Дорнод аймгийнБаяндун сумын уугуул Пүрэвдоржийн Цэвэгмэдийн хул. Хул соёолонг 13 настай Отгонбаатарын Намхайнямбуу унаж хурдлуулжээ.
6. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашдоржийн Дагвадоржийн зээрд. Зээрд соёолонг 10 настай Гэрэлт-Одын Цэрэнтогтох унаж хурдлуулжээ.
7. Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Дамдинжавын Хүрэлбаатарын хүрэн. Хүрэн соёолонг 16 настай Батбаярын Мөнхжин унаж хурдлуулжээ.
8. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул Дашдондогийн Нямдоржийн хээр. Хээр соёолонг 15 настай Батболдын Лхагвадорж унаж хурдлуулжээ.
9. Хэнтий аймгийн Батноров сумын уугуул Цэгмидийн Зоригийн шарга. Шарга соёолонг 14 настай Уламбаярын пЭнхтайван унаж хурдлуулжээ.
10. Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бат-Очирын Цэндбаатарын ухаа. Ухаа соёолонг 12 настай Энхтайваны Эрхэмбаяр хүү унаж тус тус хурдлуулж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг баясгалаа.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна